Улс төр
Ё.Бат-Эрдэнэ: Хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор “Гаалийн шинэчлэл”-ийг эхлүүлсэн
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр болсон билээ.
Энэ үеэр Гаалийн зөрчлийн талаар Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнээс тодруулсан юм.
-Хэдхэн хоногийн өмнө гаалийн байцаагч нар авилгын хэрэгт холбогдсон бичлэгүүдийг АТГ-аас дэлгэсэн. Гаалийн ажилчид авилгын хэрэгт холбогдох байдал одоо ямархуу хэмжээнд байгаа бол?
– Тэр бол 2016 онд буюу хоёр жилийн өмнө болсон үйл явдлын бичлэг. Гэхдээ нуулгүй хэлэхэд одоо бүх юм сайн сайхан болсон гэсэн үг биш.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим нэг шунал нь ихэдсэн хууль бус үйлдэл хийдэг нөхдүүдээс болж Гаалийн байгууллагын нэр төрд харшилсан үйл явдал болж байгаа нь харамсалтай.
Манай улсад 1,500 орчим Гаальчид байна. Тэдгээр дотор янз бүрийн зөрчил гаргадаг хүмүүс бий бөгөөд тэд зөрчил гаргах тохиолдол одоо ч байсаар байгаа.
Энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас “Гаалийн шинэчлэл”-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
Зөвхөн Замын-Үүдэд биш бүх хилийн боомтуудыг шинэчилнэ. Эхнийх нь Замын-Үүд боомт.
Шинэчлэл хийснээр орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулна.
– Тэгвэл гаалийн шинэчлэл хийгдсэнээр бүх зөрчлүүд арилна гэж ойлгож болох уу?
– Теле камерын хяналтаар хил дээр болж байгаа бүх үйл явцыг төв дээр хянах бүрэн боломжтой болох юм.
Мөн одоогийн байдлаар Монгол Улсын Гаалийн байгууллага нийт барааны эргэлтийн ердөө 3.3 хувийг л рентгенээр хянаж байна.
Үлдсэн 97.7 хувийг нь буулгаж нэг бүрчлэн шалгах маягаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин Гаалийн шинэчлэлээр хилээр орж гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь рентгенээр хянадаг болгосноор зөвхөн гадаад худалдаа эрхэлдэг хүмүүсээс эхлээд Гааль дотор байгаа хууль бус үйлдүүдийг таслан зогсоох боломж бүрдэнэ.
Мөн бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэж, үйл ажиллагааг нь хөнгөвчилнө.
Түүнээс гадна манай Гаалийн байгууллагад “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенци гэж бий.
Энгийн үгээр тайлбарлахад тэр нь импортоор орж ирсэн бүх бараа өөрийн гэсэн тусгай кодтой. Энэ бараа худалдааг тус кодтой уялдуулах ажил хийгдэж байгаа.
Сангийн яам болон Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлж эхэлнэ.
Ингэснээр хилээр орсон бүх бараа хяналтанд орно гэсэн үг.
Тухайлбал, Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн аливаа бараа бүтээгдэхүүн дэлгүүрт борлуулагдах үед гааль дээр бүртгэгдээгүй эсэх нь тодорхой болно.
Аливаа луйвар магадгүй Гаалийн байгуулалгад ажиллаж байгаа хууль бус үйлдэл хийдэг нөхдүүдийг, татвараас зайлсхийх гэсэн хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэхийг хичээдэг гадаад худалдаа эрхлэгчид ч байдаг.
Энэ бүхнийг таслан зогсоох үүднээс Гаалийн шинэчлэл хийгдэж байгаа гэдгийг дахин онцольё.
– Хилээр нэвтрэгчид ямар зөрчил их гаргадаг вэ. Илэрсэн зөрчилд мөн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
– Гаалийн зөрчлийн ихэнх хувийг татвараас зайлсхийх зөрчил эзэлдэг ч хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэсэн том зөрчил буюу хуурамч бараа оруулах гэсэн зөрчил, сүүлийн үед хар тамхи мансууруулах бодис хилээр оруулах гэсэн зөрчил, эсвэл хууль бусаар алтыг экспортод гаргах гэж оролдох зөрчлүүд ч бий.
Мөн Гаалийн байгууллага дотоод хяналт, шалгалтаараа олон зөрчлийг илрүүлдэг.
Энэ тал дээр хууль, хяналтын байгууллагатайгаа хамтарч ажилладаг.
Хэрвээ ямар нэгэн байдлаар зөрчил илэрсэн тохиолдолд Гаалийн хууль болон бусад журмуудаар хариуцлага тооцож, арга хэмжээ авч ажилладаг.
– Саяхнаас Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллахад хүндрэл гарч байгаа болов уу?
– Замын-Үүд боомт шинэ боомтын барилга угсралтын ажиллагаа дуусаж, ашиглалтад орох хүртэл түр горимоор үйл ажиллагаа явуулна. Одоогоор Чөлөөт бүсийн байрыг ашиглаж зорчигчдоо нэвтрүүлж байгаа.
Энэ тал дээр бид ямар нэг саатал гаргахгүй, иргэдэд хүрдрэл учруулахгүйгээр зохион байгуулалттай ажил хийсэн. Энэ ажил маань амжилттай явж байгаа бөгөөд одоогоор иргэдээс ирсэн гомдол, санал байхгүй байна.
Цаашид гомдол, санал ирэхийг үгүйсгэхгүй ч манай Гаалийн байгууллага ямар нэг байдлаар бизнес эрхлэгчид, иргэддээ хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулалттай ажиллана.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ