Энтертайнмент
ЖДҮХС-гийн авдрыг хариуцсан эзэд шалгуулж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, зээл олгож, жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой сан юм. Тэгвэл 2018 онд тус сангаас 97,7 тэрбум төгрөгийн зээлийг баялаг бүтээгчдэд олгохоор төсөвлөсөн. Үүний 70,5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх бол 27,2 тэрбум төгрөгийг сангийн өөрийн орлого буюу зээлийн эргэн төлөлтөөр нөхсөн юм.
Гэтэл энэ мөнгийг эрх баригчид хуваагаад авчихсан нь илэрч, эхнээсээ хариуцлага хүлээгээд эхэлсэн. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг зээл олгох тушаалд гарын үсэг зурсан тул сайдын ажлаа өөрийн хүсэлтээр өгөв. Дараа нь түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах хүсэлтийг прокурор гаргасан ч гишүүд дэмжээгүй юм.
Алдарт цуутай зээлийн асуудлаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан билээ. Одоогоор тэднийг 30 хоног хорих шийдвэр гараад байгаа юм. Үүний дараа тус сангийн орлогч дарга Б болон тус сангийн ажилтан Н нарыг “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээрээс саатуулсан байна. Тэд Турк улсад албан ажлаар яваад эх орондоо газардахад нь ийнхүү саатуулсан байна. Үүнээс гадна энэ сангийн 20 ажилтныг АТГ-аас хүсэлтээр хилээр гарахыг нь хоригложээ.
Сайдынхаа тушаалыг биелүүлж, зээл олгосон ажилтнууд хоригдож байхад тушаал гаргасан сайд нь Төрийн ордонд тухалж суугаа нь иргэдэд таалагдаагүй юм. Ардын намынхан Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй авч үлдсэн нь шүүмжлэл дагуулсан. Харин эрхэм гишүүн өөрөө мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс нөлөөлөхгүй, дуудсан цагт нь очиж, байцаалт өгнө гэдгээ илэрхийлсэн билээ.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав