Энтертайнмент
МУ-ын Тэргүүн охин “Оюуны Ундраа“ группийн захирал С.Отгонбаярын бэр боллоо
Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намууныг “тэргүүн охин” гэж хочилдог. Аавыгаа улсын тэргүүн болгоход их үүрэг гүйцэтгэсэн учраас ийнхүү нэрлэсэн болов уу. Ерөнхийлөгч аавынхаа бүх ажлыг нь хариуцаж арын албыг нь даадаг охин нь хэдэн жилийн өмнө Хөвсгөл далайн эрэг дээр сүр дуулиантай хурим хийж, аав охин хоёрын хурим дээрээ бүжиглэж байгаа зураг цахим сүлжээнд цацагдснаар хувийн амьдрал нь ил болсон билээ. Гэхдээ Б.Намууны анхны амьдрал удаан үргэлжлээгүй цэг тавигдсан юм.
Нэг хэсэг их аварга асашёорү Д.Дагвадоржтой нэр холбогдож явсан Б.Намуун хоёрдахь сонголтоо хийгээд удаагүй байна. Тэрбээр насны ханиараа “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнийг сонгосон.
Тэд хамтын амьдралаа эхлүүлэхэд хоёр талын аав ээжүүд нь дургүйцэж эсэргүүцсэн тул шинэхэн хосууд “зугтааж” АНУ-д төвхнөн анхны хүүхдээ өнгөрсөн есдүгээр сард өлгийдөж авсан юм. Ерөнхийлөгч хайртай охиноо Увс аймгийн угшилтай айлд бэр оруулахгүй гэж дургүйцсэн байна. Нөгөө тал нь ч Х.Баттулгатай худ ураг барилдахгүй гэж бөөн хэл ам болсон сурагтай. Гэвч хайр сэтгэлээрээ учирч хүүхэдтэй болсон хосууд аав ээжийнхээ үгийг тоолгүй харийн орныг зорьж, тэнд хар ажил хийж байгаа гэнэ.
Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын хатуу бодол нь зөөлөрч, охиндоо буулт хийн эх орондоо ирэхийг хүсчээ. Одоо ч “Оюуны Ундраа” групп худийнхаа буяныг даах л үлдлээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.