Энтертайнмент
Мики Маусын “өвөг дээдэс” Японоос олджээ

Дэлхийд алдартай Мики Маус үлгэрийн баатрыг АНУ-ын Уолт Дисней компани 1928 онд бүтээж байжээ. Энэ сарын 18-ны өдөр Мики Маусын дэлгэцэнд анх гарсны 90 жилийн ой тохиож байна.
Гэхдээ Дисней 1927 онд Азтай Туулай Освальд (Oswald the Lucky Rabbit) нэртэй баатрыг бүтээж, хэд хэдэн богино хэмжээний энимэйшн кино гаргаад байжээ.
Харин 1928 онд өөр нэг компани уг баатрын зохиогчийн эрхийг түрүүлж авснаар Дисней компани Освальдыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Ингэж Мики Маус төрсөн юм.
Освальдтай 26 кино хийж байснаас 7-ынх нь хальс хулгайлагдаж алга болсон тухай өнгөрсөн онд АНУ-д хэвлэгдсэн “Oswald the Lucky Rabbit: The Search for the Lost Disney Cartoons” номонд бичжээ.
Тэгвэл эдгээр алга болсон бүтээлүүдийн нэг болох 5 минутын урттай “Neck ‘n’ Neck” кино саяхан Японоос олдсон байна.
Энимэйшний түүх судлаач, 84 настай Ясуши Ватанабэ дунд сургуульд сурч байхдаа уг киноны хуулбарыг Осака хотын тоглоомын дэлгүүрээс 500 иенээр худалдан авч байжээ.
Олон арван жилийн турш гэрт нь хадгалагдаж байсан энэ бүтээлийн түүхэн үнэ цэнийг Ватанабэ мэдээгүй явсан юм. Харин дээрх номыг уншсаныхаа дараа хуучны эд зүйлс дотроосоо гаргаж ирсэн нь энэ юм байна.
“Би олон жилийн турш Диснейн фэн байсан хүн. Тэгвэл өнөөдөр алдагдсан бүтээлийг олж илрүүлэх үйлсэд үүрэг гүйцэтгэсэндээ маш их баяртай байна” гэж Ватанабэ гуай ярьжээ.
Тэрээр АНУ дахь Уолт Диснейн архивын ажилтнуудтай холбогдож, ховор бүтээл өөрт нь байгааг мэдэгдсэн байна. Номыг зохиогч Дэвид Боссерт “Энэ бол гайхалтай мэдээ. Уг бүтээлийг би Лос Анжелест энимэйшн судлаачдыг цуглуулж үзүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж ярьжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав