Дэлхий дахинд
Дэлхийн цэргийн спортын 7-р наадам болно
Дэлхийн цэргийн спортын 7-р наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод зохиогдоно. Нийт 10 хоног үргэлжлэх тус наадам цэргийн спортын өвөрмөц дүр төрх ба олимпын “улам өндөр, улам түргэн, улам хүчирхэг” байх үзэл санааг харуулж, улс орнуудын цэрэг армийн найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Дэлхийн цэргийн спортын 7-р наадамд буудлага, усанд сэлэлт, хөнгөн атлетик, сагсан бөмбөг зэрэг 27 том төрлийн 329 тэмцээн зохиогдох ажээ. Үүнд агаарын цэргийн 5, хуурай замын цэргийн 5, тэнгисийн цэргийн 5 гэх зэрэг бартаа давах, шүхрээр буух зэрэг цэргийн онцлог таван төрөлтүүд багтдаг юм байна.
Дэлхийн цэргийн спортын наадам бол Олон улсын цэргийн спортын зөвлөлөөс дөрвөн жилд нэг удаа зохиодог, дэлхийн цэргийн хамгийн дээд зэрэглэлийн биеийн тамир, спортын ерөнхийлсөн наадам ажээ. Бүртгэлээс үзвэл, энэ удаагийн наадамд 100 гаруй улс орны цэргийн төлөөлөгчид оролцох бөгөөд цар хэмжээгээр олимпын дараа орох спортын наадам болох юм байна. Тус наадмыг урьд нь Хорват, Итали, Энэтхэг, Бразил, Өмнөд Солонгост зохион байгуулж байжээ.