Энтертайнмент
Алина Загитова богино хэмжээний үзүүлбэрээр дэлхийн дээд амжилт тогтоож түрүүлжээ
ОХУ-ын Москва хотноо болж байгаа уран гулгалтын гранпри тэмцээний богино хэмжээний үзүүлбэрт Оросын уран гулгагч олимпийн аварга Алина Загитова түрүүлсэн байна.
Тэрээр дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд шүүгчдээс 80,78 оноог авчээ.ОХУ-аас нийт гурван тамирчин эхний арван байранд орсон бөгөөд тус тэмцээний дэд байрт Софья Самодурова орсон бол долдугаар байранд Полина Цурская орсон байна.Гуравдугаар байранд Швейцарийн уран гулгагч Алексия Паганини оржээ.
Богино үзүүлбэр (эмэгтэй):
- Алина Загитова (ОХУ) – 80,78
- Софья Самодурова (ОХУ) – 67,40
- Алексия Паганини (Швейцарь) – 63,43
- Элизабет Турсынбаева (Казахстан) – 61,73
- Юна Шираива (Япон) – 60,35
- Лим Ын Су (Өмнөд Солонгос) – 57,76
- Полина Цурская (ОХУ) – 56,81
- Юра Мацуда (Япон) – 52,00
- Мако Ямашита (Япон) – 51,00
- Грейси Голд (АНУ) – 37,51
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.