Энтертайнмент
Орос Украины харилцаа хурцдаж, Украин цэргийн байдал тогтоолоо

Украины тэнгисийн цэргийн флотын гурван хөлөг өнгөрсөн ням гарагт Оросын хилийг зөрчин оросын цэргийн хөлөг, хилчдийн тавьсан хууль ёсны шаардлагагы үл ойшоосон учир оросын хилчид гал нээж украины гурван ч хүнийг шархдуулсан юм. Хөнгөн шархадсан тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэн хил зөрчсөн хөлгүүдийг саатуулан Керчийн боомтод хүргэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Песков болсоно үйл явдлыг “Маш аюултай өдөөн хатгалга” гээд маш нарийн мөрдөн шалгах хэрэгтэй гэсэн юм.
Трампад үйл явдал таалагдахгүй байна
Орос Украйны хооронд болоод байгаа үйл явдал таалагдахгүй байна гэж Украины тэнгисийн флотын гурван хөлөг онгоцыг Оросууд саатуулсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн байна.
“Бид энэ талаар ажиллах болно, европчуудтай хамтраад энэ дээр ажиллана” гэж Хар тэнгист болсон үйл явдлын тухай тайлбар нэхсэн сэтгүүлчийн асуултад хариулжээ. Трамп бас энэ асуудлыг зохицуулж болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Украин зарим муждаа цэргийн байдал тогтоолоо
Керьчиний хоолойд оросууд украины хөлгийн эсрэг гал нээж хүн шархдуулан, хөлөг онгоцуудыг саатуулсны дараа Украины ерөнхийлөгч Петр Порошенко ард түмэндээ хандаж улс орны нь эсрэг хуурай замын цэргийн ажиллагаа нүүрлэж байгаа тухай мэдэгдсэн байна.
“Тагнуулын байгууллагын мэдээллээр бол “эсрэг” талын бүхий л хүч хилийн дагуу хэдэн арван км шугамд байрлаж “Украин руу хэзээ мөдгүй дайрахад” бэлэн байна” гэж Порошенко хэлсэн байна.
Хар тэнгист болсон халдлагын дараа ерөнхийлөгч Порошенко улсынхаа хэд хэдэн мужид цэргийн байдал зарлах зарлигийг тус улсын парламент Дээд Рада даваа гарагт баталсан юм. Төрийн тэргүүн эхлээд цэргийн байдлыг 60 хоногийн хугацаатай гэсэн боловч, 2019 оны гуравдугаар сарын 31-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд садаа болохгүйн тулд 30 хоногийн хугацаатай зарлахаар болсон байна.
Радагийн хуралдаанд оролцсон 276 депутат Винницк, Луганск, Николаевск, Сум, Одесс, Харьковь, Чернигов и Херсон мужид, мөн “Азовын тэнгис, Керьчийн хоолойд”, Донецк болон Запорож мужуудад цэргийн байдал зарлахыг зөвшөөрч баталжээ. Эд нь бүгд ОХУ-тай хил залгаа мужууд юм байна.
Цэргийн байдал тогтоосны улс төрийн үр дагавар
Украины парламентын ээлжит бус хуралдаанаар баталж, арван нэгдүгээр сарын 26-наас хэрэгжих цэргийн байдлыг шинжээчид ерөнхийлөгч Петр Порошенко, түүний эвслийнхэн Дээд Радад эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн оролдлого гэж харж байна. Сүүлийн үед болсон олон нийтийн судалгаагаар ардчилсан зарчмаар сонгууль явуулах л юм бол тэд төрийн эрх мэдэлд үлдэх найдлага тун бага байгаа юм.
Цэргийн байдал тогтоосноор эдгээр мужид ямар нэг сонгууль, олон нитийн жагсаал цуглаан зохион байгуулахыг хоригложээ.
Ийн цэргийн байдал тогтоосноор Киев улс орныхоо мужуудад иргэний захиргаатай хамт цэргийн засаглал тогтоосон хэрэг. “Цэргийн байдал тогтоох тухай “ хуулиар иргэний Үндсэн хууриар олгогдсон эрх, эрх чөлөөг түр хугацаагаар хориглож, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг боогдуулан, өмч хураах, хөл хорио тогтоох боломж олгож байна. Хязгаарласан зүйлүүдийн жжагсаалтад тайван жагсаал, цуглаан, баяр ёслол болон олон нийтийн арга хэмжээ орж байна.
Цаашид хууль тогтоогчид “улс төрийн намууд, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг хориглох” мөн компьютерийн сүлжээгээр мэдээлэл түгээх”-ийг хорилож магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ. Үндсэндээ төр засгийн бүхийл эрх мэдлийг Ерөнхийлөгчийн гарт төвлөрүүлж байна.
Азовын тэнгист болсон үйл явдал зөвхөн цэргийн байдал тогтоох шалтаг боллоо гэж РИА Новости агентлаг бичиж байна.
Украинчууд ч өөрөөр харж байна
Украины Дээд Радагийн депутат Игорь Луценко ингэж цэргийн байдал тогтоож байгаа нь ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болох юм гэж үзэж байна. Тэрбээр “Петр Алексеевич цэргийн байдал тогтоож байгааг сонгуулийг өөрчлөх гэсэн санаа гэж ойлгож болно” гэсэн байна.
Парламентын дэд спикер Оксана Сыроед ч гэсэн “Украины бүхий л нутагт цэргийн байдал тогтоосон нь ерөнхийлөгчийн сонгуулийг удирдах, улмаар дарангуйлал тогтоох чухал боломж” гэжээ.
Харин Дээд Радагийн даргын нэгдүгээр орлогч Ирина Геращенко “Цэргийн байдал тогтоосноор ерөнхийлөгчийн соногуулийг автоматаар өөрчлөхгүй” хэмээн Порощенког буруутгаж байгааг няцаасан байна.
Киев бусад орнуудаас тусламж гуйлаа
Азовын тэнгист болсон үйл явдалтай холбогдуулаад Киев олон улсаас дэмжлэг гуйлаа. “Будапештийн меморандумын түнш орнууд, Европын холбооны гишүүд, Нормандын форматад оролцогч орнуудаас Украиныг хамгаалах үйл ажиллагаанд нэгдэж зохицуулахыг хүсэн хандаж байна” гэж Украины ерөнхийлөгч Порошенко твиттертээ бичжээ.
Украины Гадаад хэргийн яам болсон үйл явдлыг “Оросын зэвсэгт өдөөн хатгалга” гэж нэрлээд сайд Павел Климкин нь “Гадаадын найз нөхөддөө чин сэтгэлээсээ хандаж байна” хэмээн Европын холбоо, Канадыг нэрлэжээ.
Европын холбоо НАТО төвийг сахиж байна
Керчинийн хоолойд оросын хилчид украины хөлөг рүү буудаж, саатуулсан явдлын тухайд НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгеску “Керчийн хоолойд болсон үйл явдлын мөрөөр Умард Атлантын эвсэл Киевтэй холбоо барин тодруулж байна гээд сөргөлдөгч талуудыг “тэвчээртэй байж дэвэргэхгүй байх”-ыг уриалжээ.
Европын холбоо бас “Орос, Украины хөлгүүдийн хооронд болсон энэ явдал Азовын тэнгис, Керчийн хоолойд хурцадмал байдал үүсгэж аюултай түвшинд хүргэлээ” гэсэн байна.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав