Энтертайнмент
Өнөөдөр хичээлдээ Дээл өмсөөд явлаа
Өнөөдөр хичээлдээ Дээл өмсөөд явлаа. Их санаа зовсон. Гэхдээ дээлэнд биш өөртөө. Хажуугаар зөрсөн хүмүүс ард үлдэхэд нь их л олон юм сонслоо
-Орк юм бэ? Гэлээ.
Монгол хүн монгол хувцасаа өмсөө л биз, монголчууд монгол байхаа болио юу?
-Нацагдорж шиг хачин юм гэж хэд хэдэн удаа сонслоо.
Тэр агуу их зохиолч хүнд дээл ямар сайхан харагддаг билээдээ, мөн өдийг хүртэл Д.Нацагдоржийн шүлгээр үлгэр дууриалал авж ухаан хүртэж байгаа мөртлөө намайг түүнтэй зүйрлэж түүнийг хачин сонингоор нь дуудах зөв гэж үү?
-Дүрдээ орчихож гэж сонслоо
Шилеф малгай өмсөөд монгол эрийн донж маягийг харуулах нь дүрдээ орсон хэрэг үү?
Хэзээ бид хүссэн хувцасаа өмсөх вэ??
Дээл хэмээх өвөг дээдсээс минь өвлөгдөж ирсэн өв их эрдэнийг дээдлэх ёстой болохоос биш дооглох учиргүй
Эцэст нь хүн л юм бол, тэр тусмаа монгол хүн л бол өвөг дээдсээ шүт хүндлэ. Тэгвэл Ирээдүйд үр удам тань хүн байж чадвал, тэр тусмаа монголоороо байж чадвал таныг өвөг дээдсээ хэмээн шүтнэ. Тэдэнд Европ Америк зүйлсийг өвлүүлж үлдээхийн хүсэхгүй байгаа биздээ
А.Цолмон
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.