Энтертайнмент
Хөгшрөх өвчтэй 26 настай бүсгүй
Сара Герц генетикийн ховор өвчний улмаас арьс нь маш хурдтай хөгшрөх болсон байна. Сара 10 насандаа өөрийгөө ийм өвчтэй болсныг мэдсэн бөгөөд эмч нар түүнийг Элерса Данлосын синдром гэх өвчинтэй гэдгийг тогтоосон байна.
Энэ нь хүний бие дэх коллагений дутагдлаас үүдэлтэй гэнэ. Харамсалтай нь энэ өвчинг өнөөдөр эмчлэх ямар ч боломжгүй аж. Гэвч Сара хэзээ ч үүнд гутарсангүй. Love Your Lines компанийн нүүр царай болон бүсгүйчүүдийг өөрийгөө хайрлахыг уриалах болжээ.Сара Герц ердөө 26 настай боловч өнөөдөр 50 настай эмэгтэй шиг харагддаг.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.