Энтертайнмент
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, хүчтэй шуурга болно
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Ирэх сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 2-нд ихэнх нутгаар,
- 3-нд зарим газраар,
- 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.