Эдийн засаг
Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ
Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх, оновчтой удирдах, эрсдэлээс хамгаалах үүргийг хуулиараа Төв банк хариуцан ажилладаг. Энэ ч утгаараа манай улсаас 2020 онд их хэмжээний гадаад төлбөр тооцоо хийхтэй холбогдуулан Монголбанкнаас ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд, судлаачдыг оролцуулан зохион байгууллаа.
Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл гэсэн үндсэн хоёр салбар хуралдаан болов.
“Монгол улсын макро эдийн засгийн эмзэг байдал, түүнийг бууруулах нь”, “Таван толгойн төслийн бүтээн байгуулалт”, “Гадаад валютын нөөцийн хүрэлцээ”, “Эдийн засгийн гадаад эрсдэл” сэдэвт итгэлүүд тавигдаж хэлэлцүүлэгдлээ.
Манай улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд эрсдлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх явдал юм гэдгийг хэлэлцүүлгийн хүрээнд онцоллоо.
Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцон гадаад валютын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, экспортын төсөл хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж буй талаар мэдээлэл өгч санал солилцлоо.
МУХБ-ны хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг бодлогын банк бөгөөд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгоод байна. Төслийн үр дүнд манай улсын ноолуурын салбарын хүчин чадал 30-40 хувиар нэмэгдсэн байна.
Хэлэлцүүлгийн асуулт хариултын үеэр Монгол улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Монгол Улсын Хөгжлийн банк гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг. Тухайлбал гадаад вальютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор экспортын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Алт, Ноолуур хөтөлбөрүүдийг амжилттай санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 2018 онд ноолуурын экспорт 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр эдийн засгийг солонгоруулах болон вальютын гарах урсгалыг багасгах зорилгоор импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Тухайлбал, газрын тосны боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг хийсэн. Мөн эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс ТЭЦ-4-ийн нэгээс дөрөвдүгээр турбины шинэчлэл, Амгалангийн дулааны станцыг цахилгаан станц болгож 50 мегаватаар нэмэгдүүлэх, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн эх үүсвэрийг шийдэж санхүүжилтийг олгох шатанд явж байна.
Түүнчлэн шинэ эх үүсвэр олох тал дээр анхаарч байна. Монгол Улсын Хөгжлийн банк ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой эх үүсвэр татах, зээл олгох тал дээр хязгаарлалттай байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд 600 гаруй сая долларын эх үүсвэрийг татсан. 2018 онд 500 сая долларын бондыг гаргаж амжилттай арилжсан. Энэ нь гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийг дэмжсэн, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийг ашиглаж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тал дээр анхаарч ажиллана.” хэмээв.
Уг хэлэлцүүлэгт гадаад валютын орлоготой томоохон компаниудын төлөөлөл / уул уурхай, ноолуур, авто тээвэр/, арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд мөн оролцсон юм.
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.