Эдийн засаг
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (TSX:ERD; MSE:ERDN) Хөндий Алтны Төслийн хараат бус техникийн тайлан болон Алтан нар төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээний шинэчилсэн хувилбарыг SEDAR системд нийтэлсэн байна. Мөн ЕСБХБ-аас $5 сая америк доллар ($6.6 сая канад доллар)-ын санхүүжилтийг хүлээн авснаас гадна $1 сая канад долларын нэмэлт үнэт цаасыг хаалттай хүрээнд санал болгон худалдах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн тухай мэдэгдлээ. Энэхүү санхүүжилтыг Хѳндий Алтны төслийн хараат бус эцсийн ТЭЗҮ, анхан шатны инженерийн загварчлалыг хийж гүйцэтгэх, хайгуул, хѳрѳнгѳ оруулалтын зардлууд болон эргэлтийн хѳрѳнгийг санхүүжүүлэхэд тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна.
Монгол хэл дээрх хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.