“Монгол Улсын эдийн засгийн идэвхжил буурсан нь богино хугацааны өөрчлөлт. Харин урт хугацаагаар авч үзвэл эдийн засаг эрчимжиж, шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь эерэг үзүүлэлт” гэдгийг тайландаа дурджээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс сүүлийн таван сар дараалан унасан ч өсөлтийн бүсэд хадгалагдсаар байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс 50 нэгжээс дээш байгааг ажээ.
Борлуулалтын менежерүүдийн индекс буурахад өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт юанийн ханш энэ онд төгрөгийн эсрэг чангарч, сүүлийн 10 жил гаруйн дээд түвшинд хүрээд байгаа нь нөлөөлжээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүнд дарамт болсныг “World Economics” байгууллага тайландаа онцолсон байна. Мөн БНХАУ-ын эдийн засаг худалдааны маргаанаас үүдэн удааширсан нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байгаа гэж үзсэн байна.