Бусад
“Хүүхэд хамгаалагч” төслийн хэлэлцүүлэг боллоо
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ЦЕГ-аас боловсруулсан “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 116 тоот тушаалаар баталгаажуулж Цагдаагийн ерөнхий газартай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлж байна. Тус хэлтсээс төслийг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрхэн хэрэгжүүлэх болон цаашид анхаарах асуудлын талаар уулзалт зөвлөгөөнийг 2019.05.16-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, тасгийн дарга, ахлах байцаагч нар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, БЗД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга, Л.Цолмонгэрэл, БЗД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнхгэрэл, хороодын засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч нарын 150 гаруй хүн оролцлоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон насанд хүрээгүй хүүхдүүд сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замд гэмт хэрэг, зөрчлийн гэмт халдлагад өртөж хохирсоор байгаа нь нууц биш. Бусдад дээрэмдүүлэх, хүчингийн болон айлган сүрдүүлгэд өртөх, бусдад зодуулах зэрэг асуудлууд гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас эрүү хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг шат дараатай авч байгаа боловч хүүхдийн орчинд эрсдэлтэй цэгүүдийг бүрэн хяналтанд авахад хүн хүчний болон техник, технологийн өнөөгийн хүрэлцээ хангалтгүй байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүйгээр гэрэлтүүлэг муутай, архидалт, гэмт хэрэг зөрчил ихтэй орчин нөхцөлд зорчуулсаар байна. Дээрхи асуудлын хүрээнд тус хэлтсээс “Хүүхэд хамгаалагч” төслийг өнгөрсөн жил БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт / гэр хороолол/ туршилтын журмаар хэрэгжүүлсэн.
Туршилтын журмаар хэрэгжүүлэхэд ололттой тал нь хэрэг зөрчилд өртсөн хүүхдийн тоо буурсан боловч хүүхэд хамгаалах чиглэлээр иргэд өөрсдийн амьдарч байгаа орчинд хүүхдийн төлөө гарч эргүүлийн үүрэг гүйцэтгэх хандлага хангалтгүй байсан. Иймд гарсан алдаа дутагдал , цаашид хэрхэн хамтран хэрэгжүүлэх зэргийг танилцуулж, нэгдсэн ойлголтод хүрч, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар харилцан тохиролцлоо.
Тус хэлтсээс дүүргийн Гэр бүл хөгжлийн хэлтэс, Хороодын Засаг дарга түүний ажлын албатай хамтарч төслийг өөрийн хариуцсан БЗД-ийн1,2,3,4,6,7,15,18,21,27 дугаар хорооны нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд гэр хорооллын 2,21,27 дугаар хороо, гэр хороолол болон байшингийн хороолол холимог 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхлүүлж тодорхой хугацааны дараа бусад хорооддоо эхлүүлж жигдрүүлэх төлөвлөлттэй байна. Энэхүү төслийг хороо бүр дээр хяналт, зохицуулалт хийх хуулийн байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсээс сонголт хийж “ Хүүхэд хамгаалагч –ахмад мэргэжилтэн” ажиллуулж Хөдөлмөр хамламж үйлчилгээний байгууллагаас хөдөлмөрийн бүтээмжийг үнэлсэн урамшуулал, хөлсийг олгож ажиллахаар шийдвэрлэсэн.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр хүүхдийн эрх, аюулгүй байдал хангагдаж, иргэд олон нийтийн дэмжлэг ихээхэн нэмэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрс багасна гэдэгт итгэж байгаа юм.
БУСДЫН ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСНААР
ТАНЫ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАГДАНА. ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТА АЖИЛЛАЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ. ӨӨР БИДЭНД ХЭН Ч ТУСЛАХГҮЙ. ТАНЫГ ЧАДНА ГЭДЭГТ БИД ИТГЭЖ БАЙНА.
#ХҮҮХДИЙН_ТӨЛӨӨ_ХАМТДАА

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ