Бусад
Төрийн энтерпрайз архитектурын платформыг нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байна. “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох” дэд төслийн хүрээнд төрийн 3 байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулах, санал авах, хэлэлцэх, сайжруулах зорилготой сургалт өнөөдөр Төрийн ордонд Нутгийн удирдлагын танхимд боллоо.
Төрийн дижитал шилжилтийн үндсэн суурь Төрийн энтерпрайз архитектур (ТЭА) болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар төслийн зөвлөх багтай хамтран 2019 оны 04 дүгээр сард эхлүүлсэн. Одоогоор Монгол Улсын ТЭА-ын өнөөгийн байдлын судалгаа, олон улсын туршлагын судалгаа, иргэдийн өндөр эрэлттэй төрийн үйлчилгээний судалгааг хийжээ. Мөн Төрийн байгууллагуудаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээвэр хөгжлийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сонголн тус байгууллагуудын ажилтнуудтай хамтран шинжилгээ хийж, энтерпрайз архитектур загварыг гаргаж, платформыг хөгжүүлжээ.
Сургалтад 20 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, дээрхи гурван байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулж, загвар орсон ажлыг хариуцан ажиллаж байгаа албан хаагчдаас санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдгээр албан хаагчид цаашид ТЭА-ын платформд бодит мэдээлэл, өгөгдөл оруулж, ТЭА-ын загварыг сайжруулахад саналаа өгч, хийнгээ суралцаж, бусад төрийн албан хаагчдыг мэдээлэлжүүлэх, сургахад төслийн багтай хамтран ажиллах юм.
“Төрийн энтерпрайз архитектур”- нь иргэн төвтэй төрийн үйлчилгээг иргэнд хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм. Тодруулбал мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах” ойлголт юм.
Уг дэд төслийн хүрээнд Засгийн газрын түвшинд ТЭА-ыг загварчилж ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ-т нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгоно. Төслийн үр дүнд ТЭА-ын загварт тулгуурлан төрийн байгууллага бүр төлөвлөх, давхцалгүй нэгдсэн төлөвлөгөө хийх, үр дүнтэй урт хугацааны бодлого, стратеги боловсруулагдах боломж бий болно. /Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж /

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм17 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм19 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ