Энтертайнмент
Мөсөн баримлын уралдаанд монголчууд тэргүүллээ
Арваннэгдүгээр сарын 25-наас ОХУ-ын Якутад болсон мөсөн баримлын “Якутын эрдэнэс” уралдаанд дэлхийн улс орнуудын 25 баг оролцсоноос Монголын барималч Ц.Батмөнх, Д.Мөнхдөл нар “Газар эх ” мөсөн баримлаараа тэргүүн байр эзэлсэн байна. Мөн Мегино-Кангалын улсын Архип Скрябин, Иннокентий Федоров нарын “Зун нь чаргаа, өвөл нь тэргээ бэлтгэ” гэдэг баримал цасны баримал тэргүүн байр эзэлжээ.
Тэмцээнд Канад, Белорус, Хятад, монголын багаас гадна ОХУ-ын Красноярскийн хязгаар, Таймырын район, Сахагийн бүгд найрамдах улсын районуудын багууд оролцсон байна. Уран бүтээлчдийн урласан цас, мөсөн баримлуудаар “Умрын туяа” гэдэг мөсөн парк байгуулсан байна. Энэ жил уралдааныг “Өвлийн домог” сэдвийн дор зохион байгуулжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.