Энтертайнмент
ЛУКА МОДРИЧИЙГ ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ

Францын нийслэл Парис хотноо “Баллон д’Ор” буюу хөлбөмбөгийн “Алтан бөмбөг” шагналын эзнийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.
Энэ жилийн “Алтан бөмбөг” шагналын эзнээр Испаний Реал Мадрид клуб болон Хорватын шигшээ багийн 33 настай хагас хамгаалагч Л.Модрич шалгарсан байна. Ингэснээр 11 жилийн дараа анх удаагаа К.Роналдо болон Л.Месси нарыг ардаа орхин тэрээр анх удаа энэхүү шагналын эзэн боллоо.
Хамгийн сүүлд 2007 оны “Алтан бөмбөг” шагналын эзнээр Италийн АС Милан клубт хүчин зүтгэж байсан Бразил хөлбөмбөгчин Кака шалгарч байсан бөгөөд түүнээс хойш зөвхөн дээрх хоёр тоглогч л тус шагналыг хүртэж байсан юм.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хүртдэг энэхүү шагналыг “France Football” сэтгүүлээс олгодог юм.
Өдгөө 33 настай Л.Модрич дэлхийн 148 орны спортын сэтгүүлчдээс авсан санал асуулгаар 753 хүний санал авч шилдгээр шалгарсан. Хорват хагас хамгаалагч Лука Модрич өнгөрч буй 2018 онд шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамт Аваргуудын лигт дөрөв дэх удаагаа түрүүлсэн юм.
“Алтан бөмбөг” шагналын шилдэг 10 оролцогчийг танилцуулья:
1. Л.Модрич (Хорват, Реал Мадрид клуб) – 753 оноо
2. К.Роналдо (Португал, Реал Мадрид болон Ювентус клуб) – 478 оноо
3. А.Гризманн (Франц, Атлетико Мадрид клуб) – 414 оноо
4. К.Мбаппе (Франц, ПСЖ клуб) – 347 оноо
5. Л.Месси (Аргентин, Барселона клуб) – 280 оноо
6. М.Салах (Египет, Ливерпүүл клуб) – 188 оноо
7. Р.Варан (Франц, Реал Мадрид клуб) – 121 оноо
8. Э.Азар (Бельги, Челси клуб) – 119 оноо
9. Де Бройне (Бельги, Манчестер Сити клуб) – 29 оноо
10. Х.Кейн (Англи, Тоттенхэм Хотспур клуб) – 25 оноогоор тус тус шалгарчээ.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав