Нийгэм
Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцэнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
09.00 цагаас “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэлнэ.
ХСИС-ийн “Эрдмийн танхим”-д
09.00 цагаас “Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” онол практикийн бага хурал болно.
“Blue Sky” зочид буудалд
09.00 цагаас АТГ-аас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг зохион байгуулна.
МУИС-ийн Номын санд
09.00 цагаас “Хөрсний бохирдол ба шийдэл” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болно.
МУИС-ийн Номын санд
09.30 цагаас “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хуульчдын чөлөөт хэлэлцүүлэг болно.
МҮХАҮТ-д
09.30 цагаас “Хүнд суртлын индекс” судалгааны баг 2000 гаруй аж ахуйн нэгжид хийсэн үнэлгээгээ танилцуулна.
“Номадик бизнес центер”-т
09.30 цагаас БСШУСЯ-наас соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил” сургалт зохион байгуулна.
Хангарьд ордонд
10.00 цагаас НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
Монголын хүүхдийн ордонд
10.30 цагт Нийслэлийн архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал болно.
Их, Бага Баянд /Цэргийн амралт орчимд/
11.00 цагт Сэлбэ голын эх болох Их, бага баянгийн явган аяллын замын нээлт болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ХӨСҮТ-д
13.00 цагаас Олон Улсын Эрүүл мэндийн Дүрмийн ширээний дасгал сургуулилтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
Корпорейт конвейшн центрт
15.00 цагаас “Алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын чуулган” болно.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.