Энтертайнмент
Европын хамгийн үнэтэй сүлд модыг Мюнхенд заслаа
Германы үнэт металлын худалдааны Pro Aurum компанийн Мюнхенд зассан зул сарын сүлд мод Европт хамгийн өндөр үнэтэй сүлд мод болж байна гэж швейцарийн Blick сонин мэдээлжээ. Хэвлэлийн бичсэнээр бол сүлд модны нийт өртөг 2,3 сая евро болсон байна.
Нийтдээ 63 кг татах 2018 ширхэг алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэртэй сүлд модоо тэд Pro Aurum компанийнхаа албан байранд арванхоёрдугаар сарын 15 хүртэл байрлуулах юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.