Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Х.Баделхан: Барилгын салбар хямралаас гарлаа

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай барилгын салбарын өнөөгийн байдал болон бусад асуудлаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхэлье. Манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны намар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимыг шинээр бүрдүүлж, ажлаа аваад, богино хугацаанд амжуулахаар тулгамдсан олон асуудлаар шийдвэр гарган үндсэн хоёр зорилт тавьж ажилласан. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлага дэг журам тогтоох асуудал байсан. Тавьсан зорилго тодорхой үр дүнд хүрч, эдийн засаг эрүүлжиж байна. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад 6.7, Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний аргаар тооцоход 2016 онд 93 хувь байсан бол 2019 онд 63 хувь болж буурлаа.

Шавхагдсан валютын нөөц өсөж, 4.3 тэрбум доллар хүрсэн. Мөн нэг онцлох зүйл нь шударга ёсыг сахиулах зорилгоор төрийн гурван өндөрлөг сүүлийн 30 жилд анх удаа эв санаагаа нэгтгэн, нийгэмд шударга ёсыг тогтоохоор ажиллаж байгаа нь иргэдийн талархлыг ихээр хүлээлээ. Шударга ёс тогтохгүйгээр улс орны хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй юм. Нөгөө талаар Ерөнхий сайд Монгол Улсад зайлшгүй хийх ёстой гурван зорилтыг зоригтой дэвшүүлж, ажлаа эхлүүлээд байна. Нэгдүгээрт, эрчим хүчээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангах, хоёрдугаарт, түлшээ дотооддоо үйлдвэрлэх, гуравдугаарт, өөрсдийн бэлтгэж үйлдвэрлэсэн хүнсээр иргэдийнхээ хэрэглээг бүрэн хангах. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг нэг алхам урагшлах юм. Эдгээр зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд ард иргэд итгэл өгч, энэ удаагийн парламентын сонголтоо зөв хийнэ гэдэгт би итгэлтэй байна.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРДАГ ҮНЭР 5-6 ДАХИН БАГАССАН

-Та Барилга, хот байгуулалтын сайд болоод ажлаа юунаас эхлэв. Тулгамдсан ямар асуудлууд байв?

-Томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс маш тодорхой үүрэг авсан. Монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн амин чухал асуудал болсон, олон жил шийдлээ хүлээж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг надад Ерөнхий сайд хариуцуулан даалгаж, үр дүн гарган ажиллах үүрэг өгсөн. Ажлаа аваад би яамны удирдлагуудын хамт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжтай газар дээр нь танилцан, тухайн нөхцөл байдлыг судалсан. Цэвэрлэх байгууламжийн удирдлага, мэргэжлийн хүмүүс сонгуулийн үр дүнгээр олон удаа солигдсон, үйл ажиллагааны хэвийн нөхцөл алдагдсаныг харсан. Ингээд мэргэжлийн хүмүүсийн хамт Улаанбаатар хот даяар тархаж байгаа өмхий үнэр юунаас гарч байгааг тогтоосон. Нэгдүгээрт, өдөр бүр хотын ариутгах татуургын шугам сүлжээгээр дамжин ирдэг 180 мянган шоо метр бохир уснаас 1200 шоо метр лагийг усгүйжүүлж хатаахгүйгээр тэр чигээр нь гадаа ил задгай асгадаг байсан. Лаг усгүйжүүлэх шинэ төхөөрөмж байлаа ч эвдэрсэн, ажиллагаагүй байв. Гадна талбайд байдаг 44 карт бүгд дүүрсэн 820,0 мянган шоо метр лагаас бохирын өмхий үнэр гардаг байлаа. Иймээс бид хоногт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх төхөөрөмж шинээр суурилуулж, асуудлыг шийдсэн. Үүний үр дүнд гарах лагийг 5-8, үнэрийн хэмжээг 5-6 дахин бууруулж, усыг биологийн аргаар цэвэрлэж байна. Мөн таван био цөөрмийг шинэчилж, Туул голд асгаж байгаа бохирын чанарын үзүүлэлтийг ч сайжрууллаа. Хоёрдугаарт, 2004 он хүртэл гарсан лагийг зөөж асгадаг байсныг зогсоож, тэнд хуримтлагдсан 820,0 мянган шоо метр лагийг  Япон Улсын технологиор бордоо болгож, талбайг бүрэн цэвэрлэсэн. Гэвч арьс ширний болон тэр орчмын өлөнгийн үйлдвэрүүдээс гарсан лагийг тэнд асгасаар байгааг ХХААХҮЯ-ныхан анхааралдаа авч нэн даруй таслан зогсоох шаардлагатай байгааг дурдах нь зөв болов уу. Мөн хотын төвд байгаа арьс ширний “Харгиа” цэвэрлэх байгууламжийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх цаг нь болсон.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд барьсан. Өнөөдрийн байдлаар энэ цэвэрлэх байгууламж хоногт дундажаар 160000-200000 шоо метр бохир ус хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийн хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, Туул голд нийлүүлж байна. Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжид хүлээн авч буй усны үзүүлэлт нь MNS 6561-2015 стандартын хэмжээнээс 2-5 дахин их бохирдолтой байгааг цэвэрлэж байна. Энэ нь цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд болон байгаль орчинд сөргөөр нөөлж байгаа тул өндөр бохирдолтой усыг цэвэрлэх шинэ байгууламж барих шаардлагатай болсон.

-Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явц яг ямар байгаа, хэзээ ашиглалтад орох, ямар санхүүжилтээр хийж байгаа талаар тодорхой мэдээллийг  олон нийт сонирхож буй нь лавтай.

-Бид олон жилийн турш ярьсан хоногт 250.000 шоо метр  бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлсэн. Уг цэвэрлэх байгууламжийн нийт хөрөнгө оруулалт нь 262,7 сая доллар, үүнээс Хятад Улсаас 95 хувь  буюу 249,6 орчим сая, Монголын тал нийт хөрөнгө оруулалтын таван хувь  буюу 13,1 орчим сая долларын санхүүжилт  гаргана. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьснаар Монгол Улсын стандартыг хангасан усыг байгальд нийлүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Өнгөрсөн онд барилгажих талбай дээр инженер, техникийн ажилтнуудын түр байр, инженер, геологийн судалгаанд шаардалагатай 32 цооногийн өрөмдлөгө, талбайн ул бетон цутгалтын ажил, цагт 120 шоо метр бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай узелийг бэлэн болгож, 2020 онд барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангалаа. Цэвэрлэх байгууламжийн ажлын барилга угсралт  2023 онд дуусаж, туршилт тохируулга хийгээд  2024 онд ашиглалтад бүрэн оруулна.

Үүний зэрэгцээ 21 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийж байна. Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барьж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Завхан, Говьсүмбэр, Дорнод аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барих төсөл хэрэгжинэ. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид шинэ дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж, цэвэрлэсэн усыг ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн угаалга, цэвэрлэгээ хийхэд ашиглах боломжийг  бүрдүүлэн ажиллаж байна.

-Орон сууцны  ипотекийн чиглэлээр салбарын яам хэрхэн ажилласан гэж та дүгнэж байна вэ, Иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэдэг асуулт шүү дээ.

-Намайг анх ажлаа авахад барилгын салбар маш хүнд нөхцөл байдалтай байсан. Учир нь иргэдийн орон сууцын асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газар Монголбанкнаас 2012-2015 онд их хэмжээний цаасан мөнгө гаргаж, ипотекийн зээл олгосон нь Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулах үндсэн шалтгаануудын нэг болсон. Зах зээлийн горим зөрчигдөж, мөнгөний ханш хоёр дахин унаж, барьсан орон сууцнуудын үнэ өсөж, иргэд худалдан авах чадваргүйгээсээ болж орон сууц борлуулалтгүй болж, барилгын салбар хямралд орсон байсан. Бид зах зээлийн зарчимд үндэслэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний  дүнд барилгын салбарыг хямралаас гаргаад зогсохгүй орон сууцын бодлогын хэрэгжилтийг зөв голдиролд орууллаа. Сангийн яам Монгол банктай хамтран ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тодорхой санал боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хорооноос дэмжлэг авч Засгийн газрын санхүүжилтийг арилжааны банкны санхүүжилттэй нэг сагсанд оруулж зохион байгуулснаар ипотекийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. 2019 онд Монголбанкнаас 213.4, Засгийн газрын газраас 112, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээс 118, нийт 443.4 тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй зээлд зарцуулж 6476 өрхийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулаад байна. Энэ нь өнгөрсөн 2018 оны дүнтэй харьцуулахад 38 хувиар өссөн үр дүн гарлаа.

-Ипоткекийн зээлээс гадна иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг. Түрээсийн орон сууцын хөтөлбөр иргэдийн ярьж байгаагаар маш хангалтгүй, хүрэлцээ муу байгаа бололтой. Энэ бодлого цаашид үргэлжлэх үү. Хүртээмж, тоо чанарын хувьд хэрхэн хувьсаж байна вэ?

-Өмнөх жилүүдэд түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар дотоодын хөрөнгө оруулалт, зээлээр улсын хэмжээнд 3054 айлын төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын сан, 30 000 гаруй хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдсэн байна.

Түрээсийн орон сууцын санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууцанд иргэдийг хамруулах зорилгоор гадаадын зээл, тусламжаар хэд хэдэн төслийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Солонго-1”, “Солонго-2” гэх 5002 айлын орон сууцны төсөл, Сонгинохайрхан нутаг дэвсгэрт “Баянголын ам”-ны 2000 айлын орон сууцны төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх төслүүд хэрэгжсэнээр төрийн болон орон нутгийн өмчит түрээсийн орон сууцын санг 8010 айлаар нэмэгдүүлэх нөхцөлийг  бүрдүүлнэ. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх талаар аймгуудын Засаг дарга нарт чиглэл хүргүүлэн хамтран ажиллаж байна.Энэ хүрээнд “Төрийн орон сууцын  корпорац”-ын захиалгаар барьж, санхүүжилтгүйн улмаас зогссон байсан, 30-60 хувийн гүйцэтгэлтэй, 1542 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцээн барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүний дагуу Улаанбаатар хотод 972, Орхон аймагт 315, Хөвсгөлд 135, Говь-Алтайд 120 айлын орон сууцыг тус тус  ашиглалтад оруулж, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын санд шилжүүлсэн.

Ойрын хугацаанд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжээгүй Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв зэрэг аймгуудад 120-иос доошгүй айлын түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх ажил хийгдэнэ.

-Дээрх асуудлуудтай холбоотой нэг асуулт байна. Саяхан та бүхэн ”150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр боловсруулан батлууллаа. Энэ хөтөлбөрийн зорилтын талаар тодруулж ярихгүй юу?

-“Монгол Улсын орон сууцын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны тайлан болон салбарт хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан нөхцөл, байдлын дүн шинжилгээ хийж, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор батлуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сайдын тушаалаар батлан, удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд, 2023 он гэхэд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн дагуу инженерийн хангамжид холбогдох 10,000  амины орон сууц, гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн  дагуу барих нийтийн зориулалттай 45,000 орон сууц, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр барих 57,00 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах төслийн дагуу баригдах нийтийн зориулалттай 3000 орон сууц, дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслийн дагуу барих нийтийн зориулалттай болон амины 16,512  орон сууц, түрээсийн 18,488  орон сууцыг тус тус барихаар төлөвлөсөн.

-Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Ажиглаж байхад иргэдийн дунд янз бүрийн ойлголт байна. Тухайлбал, СӨХ болон нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн асуудал гэх мэт.  Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юү?

-Орон сууцын дундын өмчлөлийн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулдаг. ШӨХТГ-ын мэдээллийн төвд иргэдээс ирүүлсэн гомдлын 1/4 нь дээрх асуудалтай холбоотой байна. Холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, амьдралд нийцүүлэх санал хүсэлтүүд яаманд ч байнга ирж байдаг.

Ажлын хэсэг, зөвлөх баг гарган холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага, энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгааг судлуулсан. Гарсан санал дүгнэлтийн дагуу Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Энэхүү өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг аймаг, нийслэлийн Засаг даргад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, инженерийн хангамжийн үйлчилгээг мэргэжлийн нэг байгууллагад гэрээгээр хариуцуулах, орон сууцын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулж оршин суугчаас болон тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төвлөрүүлэх хураамжийн хэмжээг тогтоох аргачлал, орон сууцанд хийх засвар, үйлчилгээний жишиг тариф, үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох ажлыг журмаар зохицуулж байх,  түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцын фонд (сан) бүрдүүлэх, түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан заалтууд тусгагдсан байгаа.

Шинээр байгуулсан орон сууцын хорооллууд СӨХ байгуулан иргэдээс хураамж төлбөр авч бизнес хийн, ашиг олж байна. СӨХ харуул хамгаалалт, тохижилт цэвэрлэгээг гэрээгээр гүйцэтгэнэ. Одоо ажиллаж байгаа ажилчид нь цалин хөлсөө аваад хэвээрээ ажиллана. Сууц өмчлөгчдийн төлбөрийг зохицуулах зөвлөлийн тарифаар авах учир төлбөрийн хэмжээ багасна. Удирдлагын болон үргүй зардал буурна. Манай орон сууцын тухай хууль дээр тооцоо судалгаа хийж, иргэдээс санал авч, олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын туршлагыг судалж, хоёр жилийн хугацаанд нягтлан боловсруулж, хуулийн төслийг бэлтгэсэн. Хуулийн төслийг шинээр байгуулагдах Их хурал хэлэлцэн батлах байх. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй байна.

-Барилга хот байгуулалтын яамны үндсэн ажлуудын нэг бол барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудал байдаг.Тусгай зөвшөөрөл олгох эрхийг та төрийн бус байгууллагад шууд шилжүүлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй болсон бэ?

-Миний хувьд ажил авсныхаа дараагаар анхаарал татсан зүйлүүдийн нэг нь яах аргагүй барилгын тусгай зөвшөөрөл байлаа. Тусгай зөвшөөрөл авахад төрийн хүнд суртал ихтэйгээс гадна тус яаманд компаниудын аваагүй нэлээд тооны тусгай зөвшөөрөл байсан. Үүнтэй холбоотойгоор ил тод байдал алдагдаж байгаа талаар олон нийтээс шүүмжлэл их гардаг байлаа. Үүнийг арилгах арга замыг хайсан. Энэ хугацаанд би барилгын төрийн бус бүх байгууллагын ажилтай танилцаж, тэдэнтэй зөвшилцсөн. Тэгээд тусгай зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 34.2-т зааснаар “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг гэрээгээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэсэн заалтын хүрээнд төрийн бус байгууллагад шилжүүлэх чиглэлээр холбогдох сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Үүнд “Барилгын үндэсний ассоциац” ТББ-аар ахлуулсан салбарын долоон холбооны түншлэл шалгарч, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны 216 дугаар тушаалаар гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжүүлээд гурав дахь жилдээ орж байна. Энэ талаар олон жил ярьж байсан ч зоригтой шийдвэр гаргаагүй байсан юм. Үүний үр дүнд цүнхний гэгдэх  компаниуд ч алга болж, төрийн хүнд суртал ч арилж, үйлчилгээний шуурхай байдал хангагдлаа. Үүнтэй  адил барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл болон мэргэжлийн зэрэг дэв олгох сургалт зохион байгуулах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбооны түншлэлд тус тус шилжүүлэн гүйцэтгүүлж байна.

-Барилгын тухай хууль, дагалдан батлагдсан дүрэм журмуудын талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-Манай яамны үндсэн чиг үүрэг нь барилгын салбарын хөгжлийн бодлого гаргах, батлагдсан хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг мөрдүүлэх эрх зүйн орчныг байнга  сайжруулах асуудал байдаг.

2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын мөрөөр хуулийг дагалдан гарах 30 гаруй дүрэм, журам,  барилгын 41 норм, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх ажил амжилттай хэрэгжсэн.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, хэрэгжүүлэх, бүртгэх журам”, “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаад  улсын барилгын норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”, “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”, “Ипотекийн санхүүжилтийн ерөнхий журам” зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулж мөрдүүлж байгаа нь салбарын хөгжлийн үзэл баримтлал, суурь шаардлагыг сайжруулсан оновчтой ажил болохын хажуугаар иргэдийг орон сууцжуулах  бодлогод ахиц өөрчлөлт гаргасан ажил байлаа.

-Дөнгөж саяхан Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, эцэслэн батлууллаа. Уг хуулийн зохицуулалт, мөн чанарын талаар салбарын эрдэмтэд, ажилтнууд сэтгэгдэл өндөр байна лээ. Уг хуулийн зохицуулалт мөн чанарын талаар тодруулж ярихгүй юу?

-Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сарын 30-нд соёрхон батлууллаа. Олон улсын Хөдөлмөрийн байгууллага маань 187 улс, орныг эгнээндээ нэгтгэсэн байдаг.

Конвенц бол Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд соёрхон баталдаг олон улсын гэрээ юм. Соёрхон батална гэдэг нь тухайн улс орон уг соёрхон баталсан  конвенцын зүйл, заалтыг хууль тогтоомж, пратикт хэрэгжүүлнэ, хэр хэрэгжүүлж байгаа нь олон улсын хяналтад байна хэмээн үүрэг хүлээж буй хэрэг юм. Соёрхон баталсан улс орнууд Олон улсын хөдөлмөрийн байгууллагад тухайн конвенцыг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээгээ тогтмол тайлагнах бөгөөд тус байгууллагын хяналтыг хүлээн авах ёстой.

Барилгын салбарт ажиллаж буй 107.0 мянган инженер, техникийн ажилтан, ажиллагсад энэ конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

-Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, зохион байгуулах ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж, инженерийн дэд бүтцийн хүрэлцээг сайжруулж байгаа талаар танай яамнаас өмнө нь мэдээлж байсан. Энэхүү ажлын хүрээнд тодорхой ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотын түвшинд төвлөрлийг задлах, нэг төвт хотоос олон төвт болгон хөгжүүлэх зорилгоор дэд төв, бичил дэд төв (Сервис центр)-үүдийг байгуулж байгааг яам бодлого, хөрөнгө оруулалтаараа  дэмждэг.

Энэ нь иргэдэд өөрийн өмчлөл, эзэмшлийн газартаа амины орон сууц барих боломж олгож, гэр хороололд инженерийн шугам сүлжээг улсаас барьж байгуулах юм. Судалгаанаас үзэхэд, гэр хороололд амьдарч буй айл өрхийн 60-70 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газартаа нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууц барих сонирхолтой байна.

Энэ хүрээнд гэр хорооллын суурьшлын бүсийг төвийн, дундын, захын гэсэн гурван  хэсэгт хувааж, Улаанбаатар хотын зургаан дүүргийн 43 хорооны 50 байршилд бичил дэд төв  (Сервис центр) барьж ашиглалтад оруулахад 350.0 тэрбум төгрөг зарцуулах юм.

Уг ажлын хүрээнд хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төв, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, инженерийн шугам сүлжээ (авто зам, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, холбоо, үерийн хамгаалалт)-ний барилга угсралтын ажил хийх юм.

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын айл өрхүүд инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох нийгмийн барилга байгууламж барьж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжрахаас гадна агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад  дорвитой хувь нэмэр болох ёстой.

-Салбарын яаманд улсын төсвийн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдаж, ямар төсөл арга хэмжээ хийж байна вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын  баримт бичигт барилгын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтуудын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад барилгын салбарт хийхээр  нийт 135 төсөл арга хэмжээнд 103,5 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2018 онд 475 төсөл арга хэмжээнд 738,4 тэрбум төгрөг, 2019 онд 632 төсөл арга хэмжээнд 964,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 691 төсөл арга хэмжээнд 1,459,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

-Газар зохион байгуулалт, геодезийн чиглэлээр ямар ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Тус яамны бүтцэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар үйл ажиллагаа явуулдаг. Иймээс энд зарим онцлогтой зүйлийг дурдая. Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хугацааг 2028 он хүртэл 10 жилээр сунгасан. Газар зохион байгуулалтын мэдээллийн сан, программ хангамж, веб хуудас (www.egazar.gov.mn) бүхий газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн нэгдсэн цахим систем байгуулж, иргэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээлэл авах, өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сонгож газар эзэмших, ашиглах, өмчлөх түүнтэй холбоотой хүсэлтээ гаргах боломжтой болсон.

Газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын төлөвлөгөөний систем, Газрын цахим бирж, Газрын үнэлгээ, татвар, төлбөрийн КАМА систем, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн систем, Улсын газрын төлөв байдал, чанарын мониторингийг нэгтгэсэн “Газрын удирдлагын цогц систем” байгуулж цахимжуулах ажил хийж байна. Ингэснээр хүнд суртал, шат дамжлагыг багасгах, газрын маргаан зөрчилгүй болгох, иргэдийнхээ газрын эрхийг төрийн зүгээс баталгаатай хангаж, газартаа хөрөнгө оруулалт хийн газрын үр өгөөжийг ашиглан баялаг бүтээх боломж олгох, улс эх орныхоо олон талт эдийн засгийг орон нутгаас эхлэн буй болгох нөхцөл бүрдүүлэх юм.

-Салбарын яамнаас Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Ямар агуулга ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж 67.6 хувьд хүрээд байна. Тухайлбал, зөвхөн Улаанбаатар хотод манай улсын хүн амын 46 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг.

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо нь нэг газар төвлөрч зарим талаар нийгмийн эрчимтэй хөгжилд сөрөг нөлөөг үзүүлэх болсон. Тиймээс хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах үзэл баримтлалтай болж, үүнтэй холбогдож үүсэх нийгмийн олон үндсэн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ байна гэж үзнэ.

АЭРОСИТИ, МАЙДАР ХОТ РУУ ЗАРИМ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

-Төвлөрлийг бууруулахын тухайд Монгол Улсад 42 жилийн дараа анх удаа Майдар, Аеросити хот байгуулах түүхэн шийдвэрийг УИХ-д өргөн бариад байна.

-Аэросити, Майдар хот байгуулснаар нийслэлийн эргэн тойронд суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болох эхлэл тавигдах юм.

Аэросити хотын онцлог нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, ложистикийн сүлжээний байгууламж зэргийг байгуулсанаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болно. Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, нийслэлийн  авто замын ачаалал буурна гэж төсөөлж байгаа.

Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт болон кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламж байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Танаас дахиад хэдэн зүйл тодруулъя. Барилга байгууламжийн нас, чанар нь тухайн барилгын бүтээцэд орж буй материалаас хамаардаг. Мөн манай улс газар хөдлөлт, гамшгийн эрсдэлд бэлэн байх нь үүнээс шалтгаалдаг. Салбарын яам энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Барилгын материалын чанар, стандартын шаардлагыг хангуулахад барилгын материалын лабораториуд  чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар барилгад хэрэглэж байгаа материалын дотоодын үйлдвэрүүдийн 60 гаруй,  импортын материалын 40 гаруй хувийг лабораторийн хяналтад хамруулж байна.

Барилгын материалын сорилт шинжилгээний төв лабораторийн тоног төхөөрөмжийг 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэн сайжруулсан. Монгол Улсын Их Хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2018 оны 05/13 тоот тогтоолын хүрээнд нэгдсэн лабораторийн сүлжээг нийслэл хот, аймаг бүрд бий болгон ажиллуулах, тэдгээрийг боловсон хүчин, багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангах, барилгын материалын сорилт шинжилгээний төв лабораторийн бүтэц, орон тоог баталж, цалин хөлс, холбогдох зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээг аван ажиллаж байна.

-Барилга байгууламж, орон сууцны үнийн өсөлт, тогтвортой байдал нь тухайн барилгын материалыг үнэлгээнээс хамаардаг. Барилга, барилгын материалын болон тэдгээрийн үйлдвэрлэлтийн талаар ямар бодлого барьж байгаа вэ?

-Бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр барилгын материалын хэрэгцээ ч эрс өсөж, үндсэн нэрийн материалыг дотоодын үйлдвэрлэлээр хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Бидний гаргасан судалгаагаар барилгын материалын нийт өртөгийн 1/4 хувийг нь арматур эзэлж байдаг. Судалгаанаас харахад барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 4.0 их наяд төгрөг давж, жилд 300.0 гаруй мянган тонн барилгын арматур шаардагдаж байна. 2019 оны байдлаар 20 орчим хувийг нь дотооддоо үйлдвэрлэж, 80 гаруй хувийг импортоор нийлүүлж байна. Гэтэл манай улсад төмрийн хүдрийн бодит болон боломжит нөөц 1.2 тэрбум тоннын баялаг нөөц байна.  Энэхүү үнэт түүхий эдээ бид түүхийгээр нь болон баяжуулаад гадагш нь худалдаж байгаа шүү дээ. Төмрийн хүдрийн баяжмалын нэг тонныг нь 30 ам.доллараар зараад, хилийн цаана үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь буцаагаад 300 ам.доллараар авч хэрэглэж байх жишээтэй. Гангийн үйлдвэр бол уул уурхайтай холбогдсон хүнд үйлдвэрлэл боловч хэрэглэгч нь барилгын салбар болдог гэдэг утгаараа манай яамнаас 2020 оныг  арматур, ган туйвангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх жил болгон зарлаж, үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрлэгчдээ дэмжих арга замаар хүчин чадлын ашиглалтыг нь сайжруулах чиглэл барьж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр9 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр10 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд10 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент11 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм11 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм11 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм11 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм12 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим