Дэлхий дахинд
Хорватад газар хөдлөлт болжээ
Хорватын нийслэл Загреб хотод өчигдөр газар хөдлөлт болж, олон арван байшин барилга, хувийн өмчүүд эвдэрч сүйджээ. Азаар одоохондоо амиа алдсан хүн байхгүй ч дээвэр нурж нэгэн өсвөр насны хүү даруулсан тул биеийн байдал нь хүнд байгаа ажээ. Мөн 16 хүн бэртэж гэмтжээ.
Энэхүү газар хөдлөлт нь орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагийн орчимд болж 5.3 баллын хүчтэй байсан хэмээн Газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс мэдэгдсэн ба тус хотод сүүлийн 140 жилийн дотор үзэгдээгүй явдал юм.
Загреб хотын дарга газар хөдлөлт болсны дараа сандарсан, гудамж талбайд цугларсан олон нийтийг коронавирусын аюулаас сэргийлэхийн тулд гэртээ үлдэхийг, тайван байхыг зөвлөсөн байна.
Дотоод хэргийн сайд “Бид газар хөдлөлт, цар тахал гэх 2 хэцүү хямралыг туулж байна. Битгий олон нийтээрээ цуглар, хол зай барь” гэж уриалжээ.
Түүнчлэн бэртэж гэмтсэн барилга, байгууламжийн дунд парламентын байшин нь багтаж байгаа гэнэ