Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Вирусний “ШЕРЛОК ХОЛМЕС”: Дулаарахаар тархалт удааширна гэх баталгаа алга

Нийтэлсэн

-

Дэлхийн микробиологчдын дунд “Вирусний Шерлок Холмес” нэрээр танигдсан эрдэмтэн Питер Пиоттой хийсэн коронавирусний тухай ярилцлагаас хэсэгчлэн 63 асуултын хариуг хөрвүүлэв. Тэрбээр 1976 оноос хойш Эбола, ДОХ, Зика зэрэг вирусын судалгаа шинжилгээний ажилд ахиц дэвшил гаргахад ихээхэн хувь нэмэр оруулжээ.

1. Яриагаа хамгийн энгийн зүйлээс эхэлье. Вирус гэж юу вэ?

Вирус бол хүний генийн кодонд (RNA & DNA) нуугдсан гадуураа хамгаалалтын бүрхүүлтэй тоосонцор (бөөм) юм.

2. Вирус хэр элбэг байдаг вэ?

Хаа сайгүй байна. Хачирхалтай баримт дурдахад дэлхий дээрх бүх вирус нийлээд амьтан, ургамал, бактери гэх мэт амьд биетүүдийг хооронд нь нэмснээс ч илүү жинтэй. Вирус хүний генийн жингийн 10%-ийг эзэлдэг. Манай дэлхий бол үнэхээр “вирусний гариг” юм.

3. Вирусний халдварыг зогсооход яагаад ийм амаргүй байна?

Вирусний тоосонцор хэт жижиг биетэй. Ганц ханиахад агаарт тэрбум тоосонцор ялгарах жишээтэй.

4. Яг хэр жижиг?

Маш жижиг. Жирийн микроскопын дурангаар хүний нүдэнд харагдахгүй. Зүүний сүвээр 100 сая коронавирусний тоосонцор багтана.

5. Тоосонцорууд биед орлоо гэж бодоход?

Бие дэх амьд эс рүү орж үржээд тухайн эсээр дамжин бусад эсүүдийг халдваржуулна.

6. Вирус яагаад амьд эс рүү орохыг тэмүүлдэг юм бол?

Үржихийн тулд. Вирус бол шимэгч амьтантай төстэй үйлдэлтэй. Халдваржуулсан эсээ бүрмөсөн захирч түүний хэдэн маянган хувилбарыг бий болгоно. Явцын дунд эсийн эх хувилбар үхдэг байна.

7. Sars-CoV2-ын халдвар авлаа гэдэг нь?

Таны биед тухайн вирус үржиж эхэллээ гэсэн үг.

8. SARS-Cov2 болон КОВИД-19 хоорондоо ямар ялгаатай?

SARS-Cov2 бол вирусын нэр. COVID-19 гэдэг нь тухайн вирусээс үүдэлтэй өвчний нэр юм.

9. Вирус эсрүү ороход амархан уу?

Тухайн эсийн хүлээн авах чадвараас хамаарна. Цоож түлхүүр 2 хоорондоо тохирч байж ажиллахтай адил. Хүний биеийн дархлаа вирусын эсрэг үргэлж зогсож байдаг. Тиймээс нийт вирусын 99% нь хүнд аюулгүй.

10. Хэдэн төрлийн вирус байдгаас хичнээн нь хүнд аюултай вэ?

Сая сая вирусээс ердөө хэдэн зуу орчим нь  хүний амь насанд аюултай. Шинэ вирус үргэлж гарч ирж байдаг ч тэдгээрийн ихэнхи нь аюулгүй.

11. Ойролцоогоор хэр хэмжээний тоосонцор халдвар үүсгэх чадвартай вэ?

SARS-CoV2 -н хувьд бол тодорхойгүй байна. Ерөнхийдөө хэдхэн тоосонцор л хангалттай.

12. SARS-CoV2 ямар дүрстэй?

SARS-CoV2 бол урт гонзгой, гоймон шиг хэлбэртэй. Гэхдээ гадуураа бөөрөнхий, уурган бүрхүүлтэй. Бүрхүүлийн гадна талдаа дэгээтэй. Коронавирус бүгд төстэй хэлбэртэй.

13. Хүнд аюултай хэдэн төрлийн коронавирус байдаг вэ?

Хүнээс хүнд дамжин халдварладаг долоон төрлийн коронавирус байдаг. Тэдгээрээс дөрөв нь хөнгөн ханиад хэлбэрээр, харин SARS, MERS, SARS-CoV2 зэргийн хувьд хүнд хэлбэрээр илэрдэг.

14. Яагаад “novel” коронавирус гэж нэрлэсэн юм бэ?

“Novel” гэж тодотгоод байгаа учир нь урд өмнө байгаагүй шинэ төрлийн вирус. Хүний бие махбодын дархлаа 2 сая жилийн хөгжлийн түүхтэй. Харин өнөөг хүртэл ийм тохиолдол гараагүйгээс үүдэн SARS-CoV2-н эсрэг дархлаа үүсээгүй байна.

15. Энэ мэтийн шинэ тохиолдол цаашид хэр элбэг байх вэ? 

Ховор…гэхдээ тохиолдоно. Тохиолдолуудад ДОХ, SARS, MERS -ийн вирус багтана. Энэ мэтийн тохиолдол цаашид гарах бөгөөд тархалт хурдан тусмаа аюултай.

16. Шинэ коронавирусний тархалт хэр хурдан байна?

SARS-CoV2 хүнээс хүнд агаар дуслын замаар маш хурдан тархаж байна.

17. Өөрөөр халдварласан тохиолдол байна уу?

Сүүлийн үеийн зарим нэгэн судалгаанаас үзэхэд SARS-CoV2 шингэн болон өтгөн ялгадасаар халдварладаг байж болзошгүй. Гэхдээ үүнийг сайн бататгаагүй байна.

18. SARS-CoV2-н халдвар SARS, MERS-ээс ямар ялгаатай? 

Дараах дөрвөн төрлийн ялгаатай.

Нэгдүгээрт, халдвар авсан хүнээс эхэн үед шинж тэмдэг огт илрэхгүй байна. Энэ хугацаанд халдвар тээгч бусдад халдвар тараах магадлалтай. Нуугдмал байдал нь SARS-CoV2 мэт хурдан тархацтай өвчний хувьд маш аюултай.
Хоёрдугаарт, 80%-д нь Ковид-19 хөнгөн хэлбэрийн ханиад мэтээр илэрдэг учраас хүмүүс энгийн ханиад гэж ойлгоод гэртээ тусгаарлалт хийх зэрэг арга хэмжээ авахгүй байна.
Гуравдугаарт, өвчний шинж тэмдэг мөн томуутай төстэй тул зарим хүмүүс томуу гэж андууран бусад өвчин байж болох эсэхийг харгалзан үзэхгүй байна.
Дөрөвдүгээрт буюу хамгийн аюултай зүйл нь тархалтын хурд. Эхэн үедээ вирус хоолойн дээд хэсэгт байрладаг тул ханиах, найтаах явцад вирусын тоосонцор агаарт хэдэн тэрбумаар дэгдэж дараагийн хүнд амархан халдварлах нөхцөл үүсч байна.
19. Ковид-19-ийн өвчлөл хатгаа үүсгэдэг гэж сонссон. Хоолой яагаад дурдав? 

Өвчлөл эхлээд хүний хоолойн дээд хэсэгт улмаар уушигруу тархаж, амьсгалийн замын дээд хэсгийн  халдвар үүсгэнэ. Тиймээс шинжилгээг хоолойн хэсгээс авсан арчдас дээр хийдэг.

20. “Симптоматик бус” (asymptomatic) гэдэг үг нэлээд сонслоо. Энэ ямар утгатай вэ?

Шинж тэмдэггүй гэсэн утгатай.

21. Халдварын зарим тохиолдолд шинж тэмдэг огт илрэхгүй гэж үү? 

Харамсалтай нь үгүй. Вирусын халдвар авсан ихэнхи хүн эхний хэдэн өдөр шинж тэмдэг үзүүлэхгүй. Яваандаа хөнгөн ханиад, бага зэргийн халууралт илэрч болно. КОВИД-19 бол SARS-аас тэс ялгаатай. SARS-н халдвар эхнээсээ шинж тэмдэг үзүүлэхээс гадна өвчин зөвхөн хүндэрсэн нөхцөлд халдвартай болдог.

22. Тэгвэл шинж тэмдэггүй хүнээс ч халдвар авах юм байна.

Тэгж хэлж болно. Тиймээс Ковид-19-ийг зогсоох хэцүү.

23. Вакцин нээх боломж хэр байна?

Магадлалтай, гэхдээ өвчний эсрэг вакцин яг бий болно гэх баталгаа байхгүй. Судалгаа бүтэлгүйтэх магадлалтай. Нэг жишээ дурдахад эрдэмтэд ДОХ-ын вакцин гаргах гээд 35 жил оролдоод үр дүн муутай л байна. Миний хувьд SARS-CoV2-н вакцин гарна гэдэгт найдаж байгаа. Харин үр дүнд хүрэхийн тулд хүн хүч, цаг хугацаа шаардсан, нарийн туршилт судалгаа хийх шаардлагатай.

24. Олон сая хүнд шууд тарих боломжтой вакциныг хамгийн хурдан хугацаанд гаргаж авлаа гэхэд дор хаяж ямар хугацаа шаардлагатай вэ?

Нэгээс хоёр сарын хугацаанд вакцины санал гарлаа гэж тооцъё. Гэтэл тэдгээрийг үр дүнтэйгээс гадна хүний биед сөрөг нөлөөгүй гэдгийг батлахад дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай. Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрлөл авах хүртэлх хугацаа тийм байна. Дараагийн шатанд вакцины үйлдвэрлэлийн ажил эхлэнэ. Эдгээрийг харгалзан үзэхэд хамгийн багадаа 18-24 сар шаардлагатай. Өөдрөгөөр тооцоолоход ийм байна.

25. Яаралтай нөхцөл байдал үүсчихээд байхад хурдасгах арга байхгүй гэж үү? 

Нээлтээс илүү туршилтын явц хугацаа их шаардана. Лабораторит вакцин үүслээ гэж бодоход түүний үр дүнтэй эсэхийг шалгахын тулд эмнэлзүйн олон шатаар туршилт хийх ёстой. Туршилт эхлээд амьтан, дараа нь хүн дээр явагдана. Туршилтад аль болох олон төрлийн хүн хамруулах шаардлагатай.

26. Одоогийн байдлаар ахиц хэр байна? 

Сайн мэдээ дуулгахад 2020 оны 1-р сард КОВИД-19-ийг үүсгэгч SARS-CoV2-ийн вирус илрэнгүүт хэдхэн долоо хоногийн дотор вакцин хөгжүүлэх ажил олон оронд зэрэгцэн эхэлсэн. Засгийн газрууд болон хувийн компаниуд эрдэмтэн судлаачдад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

27. Тэдгээр эрдэмтэд хамтран ажиллаж байна уу, өрсөлдөж байна уу?

Аль аль нь ажиглагдаж байна. Энэ тийм ч муу зүйл биш. Гэхдээ олон улсын хамтын ажиллагаа ерөнхийдөө сайн байгаа. Энэ их урамтай хэрэг юм.

28. Бид вакциныг үүнээс хурдан хөгжүүлэх боломж үнэхээр байхгүй гэж үү?

Харамсалтай нь үгүй. Товчлох арга байхгүй. Хүний бие махбодын дархлаа цогц бөгөөд таамаглах аргагүй. Вирусний мутаци явагдаж болзошгүй. Хүүхдийн дархлаа том хүнийхээс өөр. Эмэгтэй хүний дархлаа эрэгтэй хүнээс өөр байх нь бий. Аливаа хүнд тухайн вакцин 100%-н сөрөг нөлөөгүй гэдгийг эхлээд батлах хэрэгтэй. Тиймээс шинэ эм болон вакцин боловсруулахын тулд олон янзын тунгаар, аль болох олон эрүүл хүнийг хамруулсан нарийн туршилт явуулах хэрэгтэй байдаг.

29. КОВИД-19-н вирус амь насанд хэр аюултай?

Халдвар авсан нийт хүний 1-2% эндэж байна гэж эрдэмтэд тооцоолж байгаа. Харин саяхан ДЭМБ энэ тоо 3%-с дээш байна гэж мэдээлсэн. Гэхдээ бүртгэгдээгүй болон хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүмүүс үүнд тоологдоод ирэхийн цагт эндэгдлийн хувь буурна. Өндөр настай болон архаг өвчтэй хүмүүст хамгийн эрсдэлтэй гэдэг нь тодорхой байна.

30. Нас баралтын дундаж тоонд анхаарлаа хандуулах хэр оновчтой вэ? 

Оновчгүй. Хүн “дунджаар” найман см усанд живээд үхэж болно шүү дээ. Эрсдлийг илүү сайн ойлгох арга бол архаг өвчтэй хүмүүст хамгийн аюултай гэдгийг ойлгох. Бас бусад тохиолдолд эрсдэл бага ч аюултай байж болохыг хүлээн зөвшөөрөх.

31. Тэгвэл ямар тоо, шалгуурт анхаарах хэрэгтэй гэж?

Хүн амийн 80%-д хөнгөн хэлбэрээр, 20%-д хүндэвтэр хэлбэрээр илэрч, хүндэрсэн нөхцөлд халуурах, амьсгал бачуурах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед хүмүүс эмнэлэгийн тусламж эрэх болно. Хэрэв халдвар уушгинд бүтэн тархсан бол өвчтөний амийг аврахын тулд хэдэн өдрийн эрчимт эмчилгээ шаардлагатай.

32. Хамгийн эрсдэлтэй бүлгийг тодорхойлооч?

Юуны түрүүн над шиг өндөр настнууд. Би энэ жил 71 настай. Нас ахих тусам эрсдэл өндөрсөнө. Мөн түүнчлэн чихрийн шижин, уушиг, зүрх судасны архаг өвчтэй, болон дархлаа султай хүмүүс багтана.

33. Тэдний хувьд аюул яг ямар хэмжээтэй байна вэ?

Нас баралтын түвшин нэмэгдээд 10-15%-тай. Бие муутай байх тусам өндөр эрсдэлтэй.

34. Чихрийн шижин гэх мэт архаг өвчтэй хүн өндөр эрсдэлтэй бүлэгт орох юм байна. Яагаад тэр билээ?

Яагаад гэвэл таны вирусын эсрэг эсэргүүцэл суларсан учраас. Тэр тусмаа SARS-CoV2-н эсрэг.

35. Ерөнхийдөө бага насны хүүхэд болон залуу хүмүүст хөнгөн хэлбэрээр тусаад өнгөрнө гэж ойлгож болох юм байна?

Тийм ажиглалт байна. Гэхдээ COVID-19-тэй холбоотой олон зүйл тодорхойгүй байгаа нөхцөлд дүгнэлт хийх боломжгүй.

36. Үүний цаадах шалтгааныг тайлбарлах арга байна уу?

Бид одоогоор мэдэхгүй байна. Чухам яагаад энэ вирус хүүхдээс илүү хөгшин хүнд халтайг илрүүлэх хүртэл нэлээд цаг шаардах байх.

37. Өөр хачирхалтай зүйл ажиглагдаж байна уу? 

Шинж тэмдэггүй эрүүл мэт явж байгаад бусдад халдвар тарааж буй үзэгдэл. Гэхдээ ДОХ-ын халдвар ийм маягаар тарах тохиолдол бий.

38. COVID-19-ийг улирлын томуутай төсөөлж ярих явдал байна. Ингэж ярих нь зөв үү? Улирлын томуу коронавирус шиг аюултай юу? 

Дэлхий даяар жилд дунджаар 300,000 хүн улирлын томуугаар нас бардаг. Коронавирус улирлын томуунаас 10-20 дахин илүү эрсдэлтэй. Мөн улирлын томуутай харьцуулахад COVID-19-ийн эсрэг вакцин байхгүй. Томууны эсрэг вакцин хэрэглээнд байдаг юм.

39. Улирлын томуу өвчин вирусээс гаралтай юу?

Тийм. Томуу (flu) вирусээр халдварлана. Гэхдээ энэ 2 вирус хоорондоо адилгүй. Томууны тариа коронавирусыг дийлэхгүй ч томуу авахаас бол хамгаална. Харин ханиаданд (common cold) зориулсан вакцин болон эмчилгээ байхгүй. Ханиад нь риновирус хэмээх арай жижиг вирусээс үүсдэг. Заримдаа коронавирусын төрлийн вирус түүнийг үүсгэх тохиолдол бий.

40. Ковид-19 нь улаанбурхан, гахайн хавдар, салхин цэцгээс ямар ялгаатай вэ?

Ковид-19-ийг үүсгэгч SARS-CoV2 вирус халдварын болон амь насанд учруулах аюулын хувьд арай бага юм. Гэхдээ одоогоор маш олон зүйл тодорхойгүй байна. Бид дээрхи өвчнүүдийг бол нэлээд судалж ойлгосон.

41. Хэрэв аюул таны ярьж байгаа шиг бага юм бол коронавирусээс хүмүүс яагаад ингэж их эмээж байга юм бэ?

Амь насанд хүрч болох аливаа шинэ өвчин хүмүүсийг цочруулах нь тодорхой. Гэхдээ үнэн зөв мэдлэг бол хоосон айдсаас илүү хүчтэй. Хэрэв та Америкт байдаг бол CDC.gov-ийн цахим хуудсаар тогтмол зочилж байхыг зөвлөе. Бусад орнуудын хувьд эрүүл мэндийн яамныхаа цахим хуудас болон ДЭМБ-ын хуудаснаас мэдээлэл аваарай.

42. Хүн төрөлхтөний түүхэнд аюулт вирусээс бүрмөсөн салсан тохиолдол бий юу?

Байгаа. Улаанбурханы халдвараар олон сая хүн амь насаа алддаг байсан цаг саяхан. Одоо тэрбумтан Билл Гэйтсийн үүсгэсэн төрийн бус сангийн ачаар полио өвчнийг устгахад тун ойрхон байна. Дэлхийн олон орны засгийн газар тэр дундаа АНУ-ын засгийн газрын идэвхтэй ажиллагаатай холбоотой. Полиогоор дэлхий даяар хичнээн олон хүн нас бардаг байсныг мартаж болохгүй.

43. Шинэ вирус хэрхэн дэлхийгээр тархаж байна?

Агаар, газар болон усан замаар. Орчин үед агаарын тээвэр вирусний гол тээвэрлэгч болж байна.

44. Тэгвэл олон улсын томоохон нисэх буудлууд вирус хүлээж авах халуун цэг болоод байгаа юм байна. Тийм үү?

2019 онд Хятадад халдвар гарснаас хойш АНУ-д дэлхийн олон өнцгөөс 20 орчим сая жуулчин ирсэн. Америк хэдийгээр Хятадаас ирэх нислэгээ дөрвөн долоо хоногийн өмнө зогсоосон ч вирусыг зогсоож чадаагүй. Харин одоо буцаад Хятад улс гаднаас халдвар авч байх жишээтэй.

45. Японд сургууль хаасан тухай мэдээ байна. Энэ тухайд?

Итали, Францад мөн сургууль хаасан. Хүүхэд бол халдвар тээвэрлэгч гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа. Япон тархалтыг удаашруулахын тулд нэлээд ажил хийж байна. Ерөнхийдөө хүүхдээр дамжин вирусын халдвар тархах явдал бий. Хүүхэд гараа тогтмол угаадаггүй, хувийн ариун цэвэр зөв сахидаггүйтэй холбоотой. Жишээ нь улирлын томуу өвчин голдуу хүүхдээр тээвэрлэгддэг. Тиймээс дэлхийн олон оронд сургууль хаагдаад байна.

46. Халдвар авсан хүнд ямар төрлийн эм болон эмчилгээ хэрэгтэй вэ?

Өвчнийг дарах эм болон эмчилгээний арга барил одоогоор тодорхойгүй. Гэхдээ маш олон арга барил болон эм клиникийн туршилтад явж байгаа тул асуудал өөрчлөгдөж магадгүй.

47. Антибиотикын тухайд?

SARS-CoV2 бол бактери биш вирус юм. Антибиотикийг бактерийн эсрэг хэрэглэдэг. Тиймээс вирус эдгээж чадахгүй. Хэрэв өвчтөн коронавирусээс гадна бактерийн халдвар авсан тохиолдолд эмнэлэгийн нөхцөлд антибиотик хэрэглэж болно.

48. Интернэтээр янз бүрийн эдгээх аргын тухай мэдээлэл байна.

Интернэтээр дүүрэн үндэс, баримтгүй мэдээлэл байна. Баттай эх сурвалжаас мэдээлэл авч нотлогдоогүй цуурхал төдий мэдээлэл цааш тараахгүй байхыг зөвлөе.

49. Маскны хэрэглээний тухайд?

Маск хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ. N95 маскны хувьд гаднаас орж ирж буй тоосонцруудын 50 орчим хувийг зогсоох чадвартай. Маск зүүснээр агаар дуслын замаар авах халдварыг багасгаж болно.

50. Тархалт удаашруулсан оронд дахин гарах эрсдэл хэр байна?

SARS-CoV2 биднийг тийм амархан орхихгүй бололтой. Улаанбурхан, полиотой тэмцсэн шигээ тэмцэж байж дарах байх.

51. Зарим шинэ вирус удаашраад алга болох тохиолдол бий. SARS-СoV2-н хувьд?

Бид сайн мэдэхгүй байна. SARS-CoV2 дэлхий даяар нэлээн тархлаа. Зөвхөн Хятадад гараад буй асуудал биш 100 гаруй оронд бүртгэгдээд байна. Томуу үүсгэдэг influenza вирус шиг бидний дунд үлдэх магадлал өндөртэй.

52. Шинэ вирусын халдвар давалгаа хэлбэрээр үү эсвэл мөчлөгт хэлбэрээр тархах уу? 

Тэр мөн тодорхойгүй. Гэхдээ энэ бол чухал асуулт. 1918 оны тахал дэлхийг тойрон гурван давалгаа үүсгэсэн. Хятадад үйлдвэр, сургууль нээгдээд хоёр дахь давалгаа эхлэхийг үгүйсгэхгүй.

53. Сохор азаар өвчин алга боллоо гэж бодоход?

Цаг агаар дулаарах хэрээр халдвар тархалт удааширч болно, гэхдээ Сингапурын байдлаас харахад тийм баталгаа алга. Эквадороос 70 хүрэхгүй километерт оршдог Сингапурт 120 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Харин вирусын мутаци үүсч хүнд арай аюул багатай хэлбэрлүү шилжиж болох юм. 2009 онд гарсан гахайн ханиадны вирус мутацид орж хөнгөн хэлбэрт шилжсэн тохиолдол бий. Үүнд гэхдээ найдах боломжгүй. Эм болон эмчилгээний арга барил хурдан боловсруулах л хамгийн чухал.

54. Өндөр эрсдэлтэй бүлгийн хувьд, нас баралтын хэмжээ хаа сайгүй ижил байх уу?

Харамсалтай нь ямар оронд байгаагаас ихээхэн шалтгаална. Хэрэв танай эмнэлэг орчин үеийн технологиор хангагдсан, ариун цэвэр дээд хэмжээгээр сахидаг, амьсгалын аппарат зэрэг эрчимт эмчилгээний төхөөрөмжүүдтэй бол эндэгдлийн тоог бууруулж чадна.

55. Яваандаа хүн болгон шахуу халдвар авах юм бол үүнээс зайлсхийх шаардлага байна уу? Тусаад хурдан эдгэчихсэн нь амар бишүү? 

Халдвар тархалт удаашруулах шалтгаан бол эмнэлэгүүдэд нэг зэрэг үүсэх ачаалал бууруулах зорилготой. Тэгж байж эмнэлэгийн байгууллагууд КОВИД-19-н болон бусад төрлийн өвчнөөр амиа алдах эрсдэлтэй байгаа хүмүүстээ зөв зохистой анхаарал халамж үзүүлэх боломж бий болно.

56. КОВИД-19 тусаад эдгэрсэн зарим хүмүүс халдвар тарааж байгаа тухай дуулсан. Үнэн үү?

Бид сайн мэдэхгүй байна. Эдгэрсэн хүн хэсэг хугацаанд халдвар тараагч байх явдал ажиглагдсан. Үүнд судалгаа хэрэгтэй.

57. Хэрэв тусаад өнгөрсөн бол өвчний эсрэг дархлаа тогтсон гэж ойлгож болох уу?  Улаанбурхан, гахайн хавдраар өвдсөн хүмүүс дархлаа тогтдог шиг. 

Маш чухал асуулт. Гэхдээ үүнд одоогоор тодорхой хариулт байхгүй.

58. Мэдээж хэрэг өвчний нэг удаагын тохиолдлыг даваад гарсан хүнд байнгын дархлаа үүсгэх чухал байдагтай адил КОВИД-19-н эсрэг нийгмийн дархлаа мөн чухал уу? Яагаад?

Вакцины хөгжилд хамааралтай чухал сэдэв. Вакцин үндсэндээ хүний биеийн дархлаа  үүсгэх чадвар дээр суурилан хөгждөг. Мөн тухайн вирус хэв маягаа өөрчилж мутацид хэт их орохгүй, тогтвортой байх ёстой.

59. SARS-CoV2 мутацид орсон тохиолдолд? 

Хэрэв вирус мутацид орж өвчний хэлбэр, шинж тэмдэг өөрчлөгдсөн үед тухайн өвчинд зориулж дахид шинэ вакцин хөгжүүлэх шаардлагатай.

60. 1918 оны тахал дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлд тохиолдсон. SARS-CoV2-г түүнтэй харьцуулахад? 

SARS-CoV2 вирус халдвар тархалт болон амь насанд эрсдэлтэй байдлаараа 1918 оны тахалтай төстэй. Гэхдээ 1918 онд эрүүл мэндийн систем өнөөдөр шиг хөгжөөгүй байсан гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Тэр үед антибиотик гараагүй байснаас нас баралтын тоо өндөр байсан.

61. Өнөөдөр бид өөдрөг байх ямар шалтгаан байна?

1.     Биологийн шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж байна.

2.     ДЭМБ-аас гадна олон орны засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд энэ тахалд анхаарлаа бүрэн хандуулж байна.

3.     Шинэ вирусыг лабораторын аргаар харьцангуй хурдан илрүүлсэн.

4.     Удахгүй эмчилгээний шинэ арга барил үүснэ гэдэгт найдаж байна.

5.     Вакцин гарна гэдэгт итгэж байгаа.

6.     Бид үнэхээр мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байна. Гол нь хуурамч мэдээллийг ялган таних явдал чухал байна.

62. Хамгийн ихээр санаа зовниж байгаа асуудал? 

Нөөцийн бололцоо муутай орнуудад хамгийн их санаа зовниж байна. Үхэл бүхний цаана эмгэнэл бий. Нийт хүн амийн 1-2% амиа алдана гэж бид ярьж байгаагийн цаана маш том тоо байгааг анхаарах хэрэгтэй. Нэг сая иргэний 1% гэдэг бол 10,000 хүн юм шүү.

63. Ирээдүйд энэ мэт тахал их гарахуу? 

Мэдээж тийм. “Вирусний гариг” дээр амьдарч байгаагийн үр дагавар. Энэ бол хэзээд дуусашгүй тулаан юм. Үүнд бид үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй.

“Улаанбаатар ньюс” сайт Ковид-19 өвчний талаар мэдлэгт суурилсан мэдээлэл хүргэх зорилготой “COVID-19” буланг нээсэн билээ.  Энэхүү зорилгын хүрээнд “Tsahim Urtuu North America”, “Манайхан” онлайн сэтгүүлийн зөвшөөрлөөр нийтлэв. 

Орчуулсан Ц.Очмаа /”Улаанбаатар ньюс”/

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.

Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.

Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.

Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр13 мин өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд16 мин өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент53 мин өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим