Бусад
“Халдвартай нь батлагдсан 16 дахь иргэний нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна”

– COVID-19 халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж буй иргэд өөрсдөө эмчилгээний зардлаа гаргаж буй улс орон байгаа юу?
Д.Нарангэрэл: – Гадаадын улс орнуудад халдвар авсан иргэд өөрөө эмчилгээний зардлаа гаргаж байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.
– БНСУ-д манай улсын нэг иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд энэ мэдээлэл ирсэн үү?
Д.Нарангэрэл: – Бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан. ГХЯ-аар дамжиж ирсэн мэдээлэлд БНСУ-д хоёр иргэн өвдсөн гэдэг мэдээлэл байгаа.
– Халдварын 16 дахь тохиолдлын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан уу?
А.Амбасэлмаа: – 16 дахь батлагдсан тохиолдол болсон иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаад байгаа. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Хариу нь гарахаар мэдээлэл хүргэе.
Бид вирус ялгарах хугацааг тодорхой хугацаагаар хянаад шинжилгээ давтан хийгээд байгаа юм. Тиймээс давтан шинжилгээгээр вирус илэрсэн.
– Тусгаарлалтад байх хугацаандаа шинжилгээ огт өгөөгүй нэг иргэн байгаа гэх мэдээлэл тараад байна. Тусгаарлалтад байгаа бүх хүнээс шинжилгээ авч байгаа юу?
А.Амбасэлмаа: – Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан.
Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байна.
– Халдвартай 16 иргэний насны талаар мэдээлэл өгөөч?
А.Амбасэлмаа: – Халдвартай хүмүүс 11-65 настай.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм17 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм19 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ