Бусад
Ж.Дэлгэрсайхан: Онцгой сангуудыг бий болгож, бага хүүтэй зээл олгох нь чухал

СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Коронавирустэй холбоотой хөл хорионоос үүдэж эдийн засаг хүндэрч эхэлсэн. Монголбанк мөнгөний бодлого талаас арга хэмжээ авч, бодлогын хүүгээ 11-ээс 10 болгож бууруулсан. Гэвч зарим хүмүүс бодлогын хүүг 3 хувь болгох ч боломжтой гэж яриад байна. Тийм огцом бууруулах боломж, бодлогын орон зай байгаа юу, манайд?
-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед Монголбанк, Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Би хувьдаа Засгийн газар буюу сангийн бодлого нь түрүүлж хөдлөөд, эдийн засгийг хамгаалах, сэргээх хөтөлбөрөө урьтаж зарлаж, хэрэгжүүлэх байсан гэж бодож байгаа. Түүнийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдөлсөн бол илүү оновчтой байсан.
Монголбанк арай хурдтай хөдөлж, олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Бодлогын хүүг буулгасан, зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг буурууллаа. Мөнгөний бодлогын интервалыг бууруулж, банк хоорондын зах зээлийн хүүгийн савлагааг багасгах гэх мэт цогц арга хэмжээг гуравдугаар сарын 11-ний өдөр авч хэрэгжүүлсэн. Би хувьдаа эдийн засаг агшиж байгаа энэ үед Төв банк бодлогын хүүгээ 1-2 хувиар буулгах боломжтой гэж харж байсан. Харин Монголбанк нэг хувиас илүү буулгах орон зай байгаагүй гэж үзсэн байх.
Монголд Төв банкны бодлогын хүүг бууруулах орон зай хоёр шалтгааны улмаас их бага. Нэгдүгээрт, төсвөө айхавтар тэлчихсэн. Монгол Улсын эдийн засаг гэдэг нэг л сав. Тэр саван дотор төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр томоохон бодлого хамтдаа багтаж, хэрэгжиж байдаг. Мөнгөний нийлүүлэлт гэж байна. Төсөв гэж байгаа. Энэ хоёр том орон зай Монгол Улсад тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байж эдийн засаг зөв зохистой мөнгөний эргэлтээ хангана. Харин тун нь хэтэрвэл валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх зэрэг сөрөг тал нь давамгайлж эхэлдэг. Одоо төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогын орон зай бага байна.

Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь.
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл эрсдэл өндөртэй. Дээрээс нь манайд мөнгө хязгаарлагдмал учраас хүү өндөр байгаа. Тийм учраас хүүг байвал зохих хэмжээнээс нь хэт доогуур аваачиж тавьбал мөнгөний шилжих урсгал явагдана. Хадгаламжаас мөнгө дайжих, санхүүгийн зах зээлийн тогтвор алдагдах үзэгдэл болох магадлалтай. Тиймээс хүү хэт доогуур байх боломжгүй гэж үздэг. Манайхан ипотекийн зээлтэй бусад зээлийг хутгах гээд байдаг.
Тэр чинь онцгой нөхцөлтэй, татаас бүхий хөтөлбөр шүү дээ. Одоо хүртэл албан баримтуудад хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн хөтөлбөр гэж бичдэг. Мөнгөний бодлогын хүүг гурван хувь болгох боломжтой гэж яриад байгаа хүмүүст нарийн тооцоолсон тооцоо судалгаа ховор байх шиг харагддаг. Тэр хүмүүсээс яг ямар боломжид суурилж ингэж яриад байгааг асуух нь зүйтэй болов уу. Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь.
Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Тиймээс би мөнгөний бодлогын хүүг 10-аас хэт доошоо болгох боломж байхгүй гэж харж байна. Хүүг бууруулах ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Бууруулах арга нь юу вэ гэдэгт л санал зөрөлдөөд байгаа юм. Бид “Хүүг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга байх үед баталсан.
Монгол Улс мөнгөгүй, ядуу, эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тогтворгүйгээс шалтгаалж хүү өндөр байгаа. Ийм байхад зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно. Суурь хүчин зүйл нь сайжраагүй байхад бодлогын болон бусад хүүг хүчээр бууруулах гэж оролдвол олон гажуудал үүсэх магадлалтай гэж би хувьдаа үздэг.
-Заавал байлгах нөөцийн хувийг бүр 2, 3 хувь руу аваачиж буулгах нь зөв. Бэлэн мөнгө ашиглахаа больсон, цахимаар, картаар гүйлгээ хийж байгаа үед заавал байлгах нөөцийн хувь өндөр байх шаардлагагүй гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Заавал байлгах нөөц гэдэг мөнгө бэлэн, бэлэн бусаас хамаарахгүй. Банк итгэлцлийн байгууллага. Иргэдийн мөнгийг харилцах, хадгаламж гэх мэт олон эх сувгаар төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын арга хэрэгслээр дамжуулах буюу зээл олгох гэх мэтээр мөнгө олдог л газар. Заавал байлгах нөөцийн үндсэн зорилго нь банкуудын явуулж байгаа бизнест тодорхой хэмжээний эрсдэл тулгарвал түүнээс хамгаалах хэрэгсэл. Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг. 90 хувьд нь эрсдэл тулгарвал 10 хувиараа нөхдөг гэсэн үг шүү дээ.
Гэтэл эрсдэл төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байна уу, цахимаар уу гэдгээс огт хамаарахгүй. Банкны олгож байгаа зээлд янз бүрийн, одоогийнх шиг эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд эрсдэл тулгарвал түүнийг хаах хөрөнгө. Тиймээс заавал байлгах нөөцийг төлбөр тооцооны хэлбэртэй хамаатуулж тайлбарлах нь оновчтой биш.
-Та зээлийн хүүгийн талаар түрүүнд цухас дурьдлаа. Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүдээс эхлээд зарим нэг эдийн засагч, судлаач гэгдэх хүмүүс хүртэл банкууд мөнгө хүүлэх хэмжээнд ажиллаж байна гэж ярих боллоо. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк огт ажиллахгүй байна гэж дайрч байна. Зээлийн хүүг бууруулах ямар боломж манайд байна вэ?
-Зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж буй хүмүүстэй санал нэгтэй байгаагаа дахин хэлье. Гэхдээ мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүүгийн тааз буюу дээд хэмжээг тогтоох бодлого хэрэгжүүлж байсан. Өндөр хөгжилтэй орнууд ч байна. Манайхан ч ийм хууль гаргах ёстой гэж яриад л байгаа. Мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох.

Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг.
Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ бараг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж байгаа учраас огт өөр.
Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт.
Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж байгаа мөнгө угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд мөнгө угаалтын эсрэг хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувис давсан байвал гэж ч зааж өгч болно л доо. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой.
Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах магадлалтай. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй.
Зээлийн хүү гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан зүйл. Талхны үнэ гэдэг шиг мөнгөний үнэ байхгүй юу. Мөнгө орон зай болгондоо тохирсон үнэтэй байдаг. Яагаад баруунд мөнгөний үнэ, зээлийн хүү бага байгаа юм гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр Монголтой ойролцоо зээлийн хүүтэй улсуудыг ажиглахад, улс төр нь тогтворгүй, эсвэл дайн болж байгаа орон л байдаг. Манайх зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй.
Иргэдээ орлоготой болго, эдийн засгаа солонгоруул. Нөгөө талд нь мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө. Мөнгөний бодлогоор дамжуулж, мөнгөний хэмжээнд нөлөөлөх замаар хүүг тодорхой хэмжээнд удирдах боломжтой. Харин хүүг 10-аас 3 хувь болгохын тулд дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр удирдаж чадахгүй. 10-аас 9 хувь болгоход л мөнгөний бодлого нөлөөлөх байх.
Манайхан хүү бага байгаа улсуудын улс төрийн орчин, эдийн засаг, нэг хүнд ногдох ДНБ, ядуурлын түвшинг нь судлах ёстой. Тэгж байж хүүг бууруулах зөв арга хэмжээг олж болно. Өнгөц харахад, мөнгийг арилжааны банкууд, мөнгөний бодлогыг төв банк удирдаж байгаа учраас зээлийн хүү өндөр байгаад тэд буруутай мэт харагддаг байх. Тодорхой хэмжээний гажуудал байхыг үгүйсгэхгүй. Харин бүхэлдээ Төв болон арилжааны банкны буруу биш.
Улстөрчид, эдийн засагчид хүүг бууруулъя гээд байгаа бол улс төрийн орчноо, төрийн бодлогоо тогтвортой болго. Тогтвортой бодлогоор нийгэм, эдийн засгаа зөв хөгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа санхүүгийн зах зээлийн бусад тулгууруудыг хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн сангууд, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлмээр байна. Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкныхан нуруундаа үүрч яваа. Энэ тодорхой хэмжээний санхүүгийн гаж бүтэц мөн. Үүнийг засах ёстой. Тэгж байж хүү буурах байх. Зээлийн хүү өндөр байгаад зөвхөн банкны салбар л буруутай гэж үзвэл шахаад шахаад 1-2 хувь л бууруулах боломжтой байх.
Дахиад нэг хүчин зүйлийг хэлье. Өнөөдөр Монгол Улсын гадаад зах зээлд байгаа бондуудын өгөөж 14 хувьтай. Саяны хямралын нөлөөгөөр хөгжиж байгаа орнуудаас мөнгөн урсгал дайжиж байна. Эрсдэлтэй болж байгаа гэсэн үг. Монгол Улсын гадаад зах зээлд байгаа зарим бондын өгөөж 14 хувьтай байхад бид дотооддоо хүү бууруулах боломж бага гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй байгаа нь мэдээж. Харин яг ямар бодлого барьвал оновчтой вэ. Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй байх гэх мэт шийдэл гаргалаа. Энэ бодлогыг та юу гэж харж байна, зөв бодлого мөн үү?
-Цаг хугацааны хувьд хожимдсон ч гэсэн Засгийн газрын гуравдугаар сарын 27-нд зарласан, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа энэ хөтөлбөр хүндрэлд орсон нөхцөл байдлаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аврах, эдийн засгийг тэтгэх цогц арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Засгийн газар зоримог хөдөлж, арга хэмжээ авч чадсанд сайшаалтай хандах нь зөв.
НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөх нь Монгол Улс боломжийнхоо хэмжээнд авч хэрэгжүүлж, иргэдийнхээ орлогыг хамгаалахад чиглэсэн зөв шийдвэр. Өнгөрсөн мягмар гарагт 5.1 их наяд төгрөгийн ихэнх хувийг эдийн засгийг сэргээх чиглэлд зарцуулна гэж зарлалаа. Эдийн засгийг сэргээх гэдэгт ноолуурын 300 тэрбум гэх мэт бодлогууд багтаж байгаа. Тодорхой хэмжээний сангууд үүсгэх замаар эдийн засаг руу мөнгө оруулах бололтой юм. Хамгийн гол анхаарах, байгаа онох, анхаарах ёстой хэсэг нь энэ.
Эдийн засаг руугаа мөнгө оруулах ёстой юу гэвэл тийм. Хөл хорио, огцом зогсолтоос болж эдийн засаг хүндрэлд орж байгаа. Энэ цаг үед Сангийн яам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн түвшинг тодорхойлсон судалгааг маш яаралтай гаргаж, зарцуулах мөнгөө аль салбарт оруулж, яаж дэмжих нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох ёстой.
Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний санал болгох гол хувилбар нь, энэ мөнгийг судалгаатайгаар, эдийн засгийг дэмжвэл зохих салбар руу оруулах. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамгийн их цохилт ирж байна. Аль салбараа дэмжвэл эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах, эргэн сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ судлах ёстой. Энэ бол Сангийн яамны үүрэг. Энэ ажлаа л хий. Онцгой сангуудыг бий болго, бага хүүтэй зээлүүдийг олго. ЖДҮХС шиг 3 хувийн хүүтэй зээлийг олгох нь чухал. Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар дэмжих хэрэгтэй байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм17 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм19 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ