Бусад
Сүндэс “авхайн” бал сар

Ч.Чулуунцэцэг
Ширгэн ойд амьдардаг хандгайн эрийг нь “манж”, эмийг нь “сүндэс” төлийг нь “ходол” гэдэг, орооныхоо үеэр л бүллэн амьдрах нь бий.
Хар мөрний ойролцоох ширэнгэн ойд хаврын урь нэгэнт оржээ. Уул толгодын энгэр бэлээр ханзарсан цасны ус, өдрийн дулаанд жалга судгаар урсахдаа хөвдшиж хагдарсан борогны харласан иш үндсийг хуу хамж, хад чулууны ээвэр нөмрөөр арай ядан соёолсон нялх ногоог амьдруулан тэтгэгчийн омог бардам ивээлийг хүртээх бөлгөө. Гэвч хаврын илч муутай цонхигор нар уулын чанад руу тонгойж, шөнийн жихүүн буумагц, мөнөөхөн урийн усны ойворгон зан номхорч, өндийж цөхөх буй нялх ногооны булбарай нүцгэн биеийг мөсөн элгээрээ тэврэн жигнэж, насны туйлыг элээсэн өлөн цагаан өвсийг салхинд хийсчихээс нь аврах гэсэн мэт хөрс шороотой нь анги барин зуурч хөлдөх авай. Энэ бол тавдугаар сар. Залуухан сүндэс ойн захын наранд ээвэр газар бараадан хэдэнтээ хэвтэж босох нь цаанаа л зовиуртайн шинж гэлтэй. Тэрээр дуу алдан хөрвөөх шиг болоход дөнгөж төрсөн ходол тонгорцоглон, суун тусч хөл дээрээ тэнцэх гэж оролдох нь хөөрхийлөлтэй. Залуу эх яаран хальсыг нь долоож эхлэв. Ходол эхийнхээ ангир уурганд цадаж, хүч тамир олов бололтой годон сүүлээ хөдөлгөх тэрхэн хоромд эх тугалаа хэдийнээ цэмбийтэл долоохтой зэрэгцэн дөрвөн шийрнээсээ эхлэн үс нь хатаж байв. Ходол цаджээ. Тэр одоо эхийгээ дагаад хаа ч хүрэхэд бэлэн. Тэгтэл эх нь дахиад л уухилаад эхлэх нь тэр. Бас нэг ходол. Нар баруунаа хүүшлэхийн үед сүндэс ихэр хөөрхөн ходол дагуулаад ойн гүр уруу уусах мэт алга болов.
ИХЭР ХОДОЛ БА СҮРЭГ
Өглөөхөн сүргээс тасарч сураггүй алга болсон задуу сүндэс үшийн бүрийгээр гурвуул болоод эргэж ирснийг талархах мэт бусад сүндэс ихэр ходлыг тойрч учиргүй сонирхохын хамт хөгшин сүндэс эхтэй нь зэрэгцээд л хошуу амыг нь долоож эрхлүүлэв. Харин сүргийн эзэн манж гуайд энэ бүхэн огт хүртээлгүй мэт ажиг ч үгүй зогсоно. Учир нь ихэр хоёрын араас бяцхан ходлууд дуу дуугаа аван мэндлэхийг тэрээр зөнгөөрөө мэдэрч олон юмны алийг нь эрхлүүлхэв гэж бодож байж ч мэдэх. Нөгөөтэйгүүр, сүргийг бэлчээр сэдлгэх явцад тулгарч мэдэх гуринхатсан чонийн өршөөлгүй дайралтаас сүргээ хамгаалж халуун ам бүлээрээ ойн дахь эзэмшил нутагтаа хүрэх тухай асуудал юу юунаас эрхэм байсан биз ээ. Ер нь манж олон зүйлд сэтгэлээ чилээж явах үйлтэй төрсөн нэгэн. Өөрийн бэлчээр идээшил нутгаа бусадтай хамтран эзэмших “тухайлбал, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахайтай” нь идэх хоол, уух уснаас аьахуулаад өрсөх тухай асуудал байнга гарч ирнэ. Тэр бүхэнд манж л зүтгэнэ. Цаг тавигдаж хангай дэлхийн дэлэгнэх тусам хар мөрний хандгай нь сэрүүн “лавиран”-даа л хүрэхийг эрмэлзэх бөлгөө. Хандгай тэр тусмаа Хар мөрний хандгай нь хүйтэнд тэсвэргэйгээрээ бусад туруутнаас ялгарах онцлогтой амьтан. Мөн томоохон гол мөрнийг сэлээд л гарчих чадвартай. Ямар ч уснаас эмээдэггүй, тэр сүрлэг том биеийг далдлах нууранд өдөржин умбан жаргаж түүний ёроолын болон хөвөгч ургамлыг шүүрдэн идэшлэдэг.
ЭВЭРТЭЙ БАЙХЫН ЖАРГАЛ
Манжийн хувьд эвэр нь гоо сайнхны туйл бөлгөө. Тэрээ эвэргүй мухайр молгойтой явсанаас үхсэн нь дээр гэж “боддог” аж. Учир нь ямар ч сайхан тарган цатгалан, өнгө зүс сайтай байлаа гээд эвэргүй л бол түүнийг тоох сүндэс олно гэдэг санахын гарк гэсэн шүү: Тэр эвэртээ хичнээн хайртай шигээ бас үтэр түргэн салж хөнгөрөхийг хүсдэг байна. Гэхпээ хандгай, бугын овгийнхон хариун буга зэрэг амьтад байгалийн жамаараа толгойн гоёлоо “эвэр” гээхдээ хаа салж унасан газарт нь бус хэр багийн амьтад хүрэхээргүй тийм газарт орхидог байна. Эвэр нь бүрэн гүйцэд ургаж энэ бие хүч чадал гүйцэхийн цагт дэргэдээ байгаа эм сүвтнийг сая нэг анзаарч сүргээ хураан хорвоогийн жаргалыг эдлэн, үр удмаа үлдээх бөлгөө. Манж азарган чонын адил эм сүвтний хойноос алтан амиараа дэнчин иавьж улайрахгүй ч өөоийн сүндэсүүдээ залуу эрп алдахгүйн төлөө өрөөл бусадтай үзэлцэж байж гэмээн сүргийн эзний байр сууриа хадгалж үлддэг аж. Хэдийгээр манж тулаанд ялалт байгуулсан ч гэлээ хэзээ ч сүндсээ өөрөө өдөж, гуйж гүйдэггүй. Харин гүйгээд ирснийг нь хэрхэн “эрхлүүлэх”-ээ мэддэг гэнэ. Тодруулж хэлбэл, наймдугаар сар гармагц хангайн ороо орох бөгөөд тэрээр ойн захад гарч ирэн уртаар урампаж гарна. Энэ үеэр бага залуу сүндсүүд тэр дороо тал бүрээс гарч ирээп эзнээ тойрон сүүлээ моодогнуулан хөдөлгөж аальгүйтэх агаад тэдний дундаас хамгийн зоригтой нь гүйн хүрч бусад нь ээлжээ хүлээдэг тавилантай. Сүнпэс “авхайн” бал сар ердөө 10 гаруйхан хоног л үргэлжилдэг байна. Орооноос бусад үеэр манж хар амиа бодох нь элбэг.
Үргэлжлэл бий…

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм17 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ