Коронавирусийн улмаас Франц улсад нэг өдрийн дотор 1438 хүн нас барсан нь тус улсын хувьд хамгийн олон хүн нас барсан өдөр боллоо. Дэлхий даяар 509’858 хүн эдгэснээр идэвхтэй тохиолдол 1’437’376 үлдээд байна.
Дэлхий даяар нэг өдөрт 83’830 шинэ тохиолдол илэрч, 7898 хүн нас барснаар нийт халдвар авагсад 2’081’733, нас барагсад 134’499 боллоо.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ – 30’142 /Нийт 644’025/
- Испани – 6599 /Нийт 180’659/
- Их Британи – 4603 /Нийт 98’476/
- Франц – 4560 /Нийт 147’863/
- Турк – 4281 /Нийт 65’111/
- ОХУ – 3388 /24’490/
- Бразил – 3348 /28’610/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:
- АНУ – 2470 /Нийт 28’517/
- Франц – 1438 /Нийт 17’167/
- Их Британи – 761 /Нийт 12’868/
- Итали – 578 /Нийт 21’645/
- Испани – 557 /Нийт 18’812/
- Герман – 309 /Нийт 3804/
Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:
- Хятад – 77’816
- Герман – 72’600
- Испани – 70’853
- Иран – 49’933
- АНУ – 48’679
Нэг сая хүнд ногдох халдвар авагсдын тоо хамгийн их улсууд:
- Сан Марино – 11’582 /Италийн хойд хэсэгт байрлах Сан Марино хот улсын нийт хүн амын тоо 33’931 бөгөөд одоогоор 356 хүн халдвар авснаас 35 нь нас бараад байна/
- Ватикан – 9988 /Италийн Ром хотын голд байрлах Ватикан хот улсын нийт хүн амын тоо 801 бөгөөд одоогоор 8 хүн халдвар аваад буй/
- Андорра – 8710
- Люксембург – 5388
- Исланд – 5061
Нэг сая хүнд ногдох нас барагсдын тоо хамгийн их улсууд:
- Сан Марино – 1061
- Андорра – 427 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андоррагийн вант улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 601 хүн халдварлаж 26 хүн нас бараад буй/
- Испани – 402
- Бельги – 383
- Итали – 358
Эх сурвалж: Worldometers.info