Эдийн засаг
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 140 АЖИЛТАН ӨНӨӨДРӨӨС 90 ХУВИЙН ЦАЛИНТАЙ СУЛ ЗОГСОЖ ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 140 орчим ажилтан энэ пүрэв гарагаас эхлэн 90 хувийн цалинтай сул зогсож байгаа талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэл мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон тус компанийн гэрээт олборлогч, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “TTJVCO” компанийн хоорондын хөдөлмөрийн харилцааны маргаанаас болж тус компанид ажиллаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд ийнхүү сул зогсож байгаа юм байна. Үүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын 60 орчим ажилтан хоёрдугаар сарын 27-ноос эхлэн 90 хувийн цалинтай сул зогссон гэсэн мэдээлэл байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.