Бусад
ХУЛАНГИЙН АЗАРГА ХАРТАЙ

Хулан адууны нэг төрөл учраас хивдэггүйг манай уншигчид сайн мэдэж байгаа байх. Тэр утгаараа ирсэн өвс тэжээл нь хагас дутуу боловсрогдон тэр чигтээ шахуу хомоол болон гадагшилна. Түүнийг нь цагаан зээрээс өгсүүлээд аргаль, янгир зэрэг өвсөн тэжээлт амьтад цагийн хатууд олдоогүй шар тос адил “хүртэж” орхидог. Энэ нь малчид адууны хомоолыг бог малын идэш тэжээлд ашигладагтай утга нэг юм. Харин энд сонирхуулахад, эхээс төрөөд удаагүй хулангийн нялх унага нь өвсөнд орохынхоо өмнө сүргийнхээ нойтон хомоолоор хооллох нь бий. Үүнийг “хөөрхий, нялх унага өлссөндөө хомоол идэж байна” гэж ойлговол том эндүүрэл болно. Цөлийн ургамал байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд ургадаг учраас нялх унаганы ходоод боловсруулж чаддагүйтэй холбоотой. Тэгээд ч хулангийн нялх унага тун ч эгдүүтэй. Эхийгээ цадтал хөхсөн унага унахыг л эрхэм болгодог байна. Бүр эхийнхээ сүүдэрт дөрвөн мөчөө тэлж аваад тавтай гэгч унтахыг яана. Хааяа тэр эхийнхээ “үгийг” тоохгүй гэнэдэх нь бий. Үрийнхээ зүггүйтэх бүрийд эх хатуухан зүйл амсуулахаа ч бас мэднэ. Хулан адууны шүд махчных шиг хурц биш хазахдаа хорлонтой. Хазаад зүгээр нэг орхино гэж үү, заавал шувтарч орхидог. Муухан арьсыг шувт татна. Эхдээ нэг, хоёр хазуулсан унага дахиж хэзээ ч эхийнхээ дэргэдээс холддоггүй гэнэ. Тэр эхийнхээ хайр халамжийн ачаар л эрийн цээнд хүрнэ. Аюултай цагт эх унагаа цээжээрээ хамгаалах ба ямагт ирж буй аюулын нөгөө талд авч давхидаг байна. Энэ нь аюул баруун талаас ирж байвал унагаа зүүн талдаа авч давхина гэсэн үг. Дөнгөж тэнцсэн нялх унагаа хэнхдэгээрээ түрж хурдлан аюулаас аварна. Хээлтэй гүүнүүд сүргээс нилээд захалж байж унагалдаг байна. Энэ нь унаганы аюулгүй байдлаас гадна өөр “эцгийн” унагыг тээсэн тохилдолд өөрийгөө авч явах чадвартай болтол нь сүргийн зүгээс ирэх “заналхийлэл”-ээс үр төлөө аварч буй хэрэг гэнэ. Азарганы чадал тэнхээ нь илт муудаж гүү хурааж чадахаа больсоны улмаас шинэ залуу хязаалан, соёолон азарганд өөрийн сүргээ булаалгасан тохиолдолд хээлтэй ирсэн гүүний “зовлон” ийм аж. Хэрэвзээ өөрийн сүргийн гүүнээс өөр азарганы унага төрөхийг сүргийн эзэн азарга мэдвэл тэр дор химэлж орхино.
Үргэлжлэл бий….

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр9 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ