Эдийн засаг
Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол орон даяар 2 дахь жилдээ тэмдэглэнэ
2018 оны Дэлхийн Хуримтлалын Өдрийг угтсан “Хуримтлалын аян”-ы нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.22/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалаг, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нар оролцож, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, өрхийн төсөв, түүнийг удирдах арга зүйн талаар оролцогчдод мэдээлэл өглөө.
Хуримтлалын аян өнөөдрөөс эхэлж, 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулагдах бөгөөд ирэх 10 дугаар сарын 31-нд “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хотод, 11 дүгээр сарын 2-нд Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулагдах юм.
Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-тай хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг тус үйл ажиллагааг зохион байгуулахад Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкууд хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн 2017 онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм15 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ