Бусад
Урт наслуулдаг хүнс

Чихэрлэг төмс нь хоолны дэглэмийн сонгодог бүрэлдэхүүн юм. Энэ нь энгийн төмснөөс илүү шим тэжээл, амин дэмээр баялаг ногоо гэсэн үг. Амтат төмс нь ихээхэн чихэр агуулсан уурагт бодис юм. Энэ ногоо нь судасны ханыг уян хатан болгож, артерийн судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажээ.
Мөн таргалалтаас сэргийлэх шидтэй гэнэ. Үүнээс гадна витамин болон луувангийн эд ихээр агуулдаг тул ”Урт наслуулдаг хүнс” гэж нэрлэдэг байна.
1. Чихэрлэг төмс нь инсулины хэмжээг хянаж цусан дахь сахрын түвшинг тэнцвэржүүлдэг.
2. Биеийг хоргүйжүүлж, хоол боловсруулах үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
3. Найрлагадаа Бета-кератонийн агууламжтай. Түүнд агуулагдах антиоксидант нь астма, артрит, тулай зэрэг өвчинд хэрэглэвэл тустай.
4. Хөхний хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
5. Төмс чанасан усаараа нүүрээ угааж болно. Энэ ус нь арьсыг цочроож, нүхийг цэвэрлэж, арьсны бохирдлыг эмчлэхэд ашигтай.
6. А амин дэмийн агууламж өндөр тул амьсгалын тогтолцоог нөхөн сэргээж өгдөг. Ялангуяа тамхи татдаг бол уушгинд сайнаар нөлөөлж дэмжлэг үзүүлдэг.
7. Витамин С-гийн өндөр агууламж нь бие махбодын системд чухал ач холбогдол үзүүлнэ.
8. Амтат төмсөнд агуулагдах кали нь натрийн нөлөөг бууруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн цусны даралтыг зохицуулдаг.
9. Д витамины тусламжтайгаар бие махбодыг эрчимжүүлж зүрхний үйл ажиллагаа, арьс, ясыг бэхжүүлдэг.
10. Чихэрлэг төмс нь фолийн хүчлээр баялаг бөгөөд ургийн хөгжилд чухал ач холбогдолтой.
10. Чихэрлэг төмсөнд агуулагдах кали нь булчингийн эдийг дэмждэг. Эд эрхтний бат бөх чанарыг хадгалдаг.
11. Чихэрлэг төмс хаванг бууруулдаг.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ