Бусад
Реал Мадрид Бейлийг зарахаар, Ювентус Кейнийг авахаар ярилцаж байна

Хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонхоор хийгдэх боломжтой наймааны шуум мэдээллийг хүргэж байна. Ирэх зургаадугаар сарын 10-нд нээгдэх төлөвлөгөөтэй буй зуны наймааны цонх 2019-2020 оны улирал үргэлжлэх эсэхээс шалтгаалан хойшилж магадгүй байгаа юм.
Солилцоо наймааны шуум:
Тоттенхэм клубийн 26 настай Англи довтлогч Харри Кейнийг Ювентус клуб авахаар анхаарлаа хандуулжээ. Эх сурвалж: Corriere dello Sport
Коронавирустэй холбоотой санхүүгийн асуудлаас болж Реал Мадрид клуб Харри Кейнийг авахаас уралдаанаас гарлаа. Эх сурвалж: Mail
Реал Мадрид клуб энэ зун зургаан тоглогчийг зарахаар ярилцаж буй бөгөөд үүнд нь 30 настай Уэльс довтлогч Гарэт Бейл, 28 настай Колумб хагас хамгаалагч Хамес Родригез нар багтжээ. Эх сурвалж: AS
ПСЖ клуб 28 настай Бразил довтлогч Неймартай 2025 он хүртэл гэрээ хийхийг хүсэж буй ба ийм зүйл болбол Неймар жилийн 38 сая еврогийн цалин авах аж. Эх сурвалж: Sport
Арсенал клуб 28 настай Франц довтлогч Александр Лаказеттыг 26 настай Гана хагас хамгаалагч Томас Партейтай солихоор Атлетико Мадрид клубд санал тавьж магадгүй. Эх сурвалж: Sun
Валенсиа клубийн 29 настай тоглогч Родриго Мореног Арсенал клуб авахаар сонирхож байна. Эх сурвалж: Mirror
Манчестер Юнайтед болон Арсенал клубүүд Барселона клубийн 22 настай Франц довтлогч Усман Дэмбэлэгийн төлөө өрсөлдөж байна. Эх сурвалж: Sport
Манчестер Юнайтед клуб Байар Леверкузен клубийн 20 настай хагас хамгаалагч Кай Хаверцыг наймааны богино жагсаалтдаа нэмжээ. Эх сурвалж: Standard
Фрайбург клубийн 23 настай Герман довтлогч Лука Волдшмидтын төлөө Челси клуб 20 сая фунт стерлинг төлөхөөр бэлдэж байна. Эх сурвалж: Sun
Челси клубийн 33 настай Франц довтлогч Оливе Жиру Интер Милан клубтэй хувийн тохиролцоонд хүрсэн. Эх сурвалж: Tuttosport
Интер Милан клуб Эвертон клубийн 20 настай Итали довтлогч Мойс Киныг авахаар 25 сая фунт стерлинг төлөхөд бэлэн. Эх сурвалж: Express
Ньюкасл клуб зарагдах одоогийн тохиролцоо амжилттай болбол клуб зуны наймааны цонхоор 200 сая фунт стерлинг зарцуулна. Эх сурвалж: Mirror
Бөрнли клубийн хаалгач 33 настай Жо Харт Бешиктас болон Дерби Каунти клубийн нэг рүү явахаар зэхэж байна. Эх сурвалж: Sun
32 настай Самир Насри коронавирусийн хөл хорионы улмаас Андерлехт клубээс хасагдаж магадгүй. Эх сурвалж: Derniere Huere
Лидс Юнайтед клуб коронавирусээс үүдэлтэй санхүүгийн хямралаас болж Брайтон клубийн 22 настай хамгаалагч Бен Уайтыг хямд үнээр авах боломжтой. Эх сурвалж: Express

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр9 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ