Бусад
ЗӨВЛӨГӨӨ: Хавхалгагүй амны хаалтыг л сонгоорой

Цар тахлын эрсдэл манай улсад өндөр хэвээр байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ЭМЯ иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөв. Гэсэн ч гудамж талбайд амны хаалт зүүгээгүй хүн мэр сэр байсаар байгаа тул Зөрчлийн хуулийн дагуу 150 мянган төгрөгөөр торгох боллоо.
КОВИД-19 халдвараас хамгаалахад N95 амны хаалт хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл энэ амны хаалт нь хавхалгатай, хавхалгагүй гэсэн хоёр төрөл байдаг байна. Эдгээрийн ялгааг тайлбарлая:
ХАВХАЛГАТАЙ АМНЫ ХААЛТ-Энэ төрлийн амны хаалтыг манай эмийн сангуудад борлуулах нь түгээмэл. Учир нь агаарын бохирдол ихтэй өвлийн саруудад хавхалгатай амны хаалт илүү тохиромжтой байдаг байна. Иргэд амны хаалтын голд харагдах хавхалгыг шүүлтүүр гэж андуурдгийг АШУҮИС-ийн багш, агаарын бохирдол судлаач Л.Дэлгэрзул анхааруулав. Энэ хавхалга гаднаас бидний ам хамар руу орох бохир агаарыг шүүх үүрэггүй, харин бидний амнаас гарах уурыг шууд гадагшлуулах, амьсгал авахад л туслах үүрэгтэй аж. Энэ хавхлагаар бидний амьсгал гадагшилдаг гэсэн үг юм. Энэ төрлийн амны хаалтын материал буюу мэргэжилтнүүдийн нэрлэдгээр хана нь агаарын бохирдлыг шүүх үүрэгтэй аж.
Тэгэхээр КОВИВ 19-ийн халдвартай хүн хавхалгатай амны хаалт зүүн, олон нийтийн газраар явбал маш их эрсдэлтэй. Учир нь түүний амьсгал амны хаалтан дээрх хавхлагаар гадагш чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Иймд ХАВХАЛГАГҮЙ буюу битүү N95 төрлийн амны хаалт зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манай урд хөршид халдвар авсан иргэд нь хавхлагагүй, битүү амны хаалт зүүн, өөрийгөө болон өрөөлийг давхар давхар хамгаалж байгааг дараах зургаас хараарай.
Төгсгөлд нь хэлэхэд даавуун амны хаалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүйг Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд туршилтаар баталжээ. Коронавирусийн бүрдэл хэсгүүдийн диаметр нь дунджаар 0.125 микрон. Хамгийн жижиг нь 0.06 микрон бол том нь 0.14 микрон аж. Энэ нь РМ2.5 тоосонцроос ч жижиг гэсэн үг.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлсон аж. Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М брэндийн амны хаалт агаар дахь 0.007 микрон тоосонцрыг 95 хувь шүүсэн бол мэс заслын зориулалттай буюу нэг удаагийн цэнхэр амны хаалт нь 80 хувь шүүж байжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ