Бусад
“Таван эмэгтэй сэтгүүлч тутмын нэгд эх сурвалж нь бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гаргасан нь тогтоогдсон”

“Глоб Интернэшнл”
төвөөс “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг угтан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар фэйсбүүк дэх “Globe International Center” хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
Энэ жил манай улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 73-т жагссан.
Хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексийн эрэмбээр хамгийн том ахиц үзүүлсэн орнууд нь Малайз (101-рт), Мальдив (79-рт) улс байсан ба 22 болон 19 байраар тус тус урагшилсан нь сонгуулийн санал хураалтын ачаар засгийн газартаа сэлгээ хийсний эерэг үр дүн байсан билээ.
Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг энэ жил хараат бус сэтгүүл зүйг хамгаалан бэхжүүлэхэд анхаарахыг уриалж “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” гэжээ.
“Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал
“Иргэн мэдээлэлгүй бол төрийн хэрэгт оролцож, авлигыг илчилж болохгүй. Хараат бус сэтгүүл зүй нь тогтвортой хөгжлийн хурдасгуур. “Глоб Интернэшнл” төвөөс 2019 оны тавдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэсэн. Энэхүү асуулгад 86 сэтгүүлч оролцсон бөгөөд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан талаарх нийт 274 зөрчил энэхүү судалгаанд бүртгэгдсэн юм. Судалгааны үр дүнгээс харахад сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан нийт зөрчлийн дийлэнх хувийг
- “Мэдээлэл өгөхөөс татгалзсан” – 25%
- Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон гэр бүлийн хүнийг дарамталсан -17%
- Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан -16% зэрэг зөрчлүүд эзэлж байна.
Мөн 2019 оны тавдугаар сараас хойших хугацаанд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт гарсан нь УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Мэдээлэл харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Харамсалтай нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг баталгаажуулсангүй.
Мөн нэмэлт өөрчлөлт хийсэн Эрүүгийн хууль 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэлэг” хэмээх зүйл заалт хүчингүй болжээ. Гэсэн хэдий ч нэр төр гутаахтай холбоотой хуулийн зохицуулалт дээрдсэнгүй. Учир нь гүтгэлэг бол худал мэдээлэл юм.
Түүнчлэн судалгаанаас эмэгтэй таван сэтгүүлч тутмын нэгд эх сурвалж нь оройн цагаар чат бичих, хоолонд урих, уулзахыг хүсэх зэрэг дарамт ирдэг нь тогтоогдсон. Хэвлэлийн эрх чөлөө нь хүн бүхэнд хамаатай” гэлээ.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ, РЕДАКЦЫН БУСАД ГИШҮҮНИЙГ АЙЛГАЖ, ДАРАМТЛАХ АЖИЛ ХЭРГИЙН ШАЛТГААНААР УТСААР ТАГНАЖ ЧАГНАХ ЯВДАЛ НЬ ЭМЭГТЭЙ СЭТГҮҮЛЧДЭД ИЛҮҮ ТОХИОЛДДОГ
Тэрбээр үргэлжлүүлэн “Эмэгтэй сэтгүүлчидтэй холбоотой асуудал нь бидний тулгамдсан асуудлын нэг байна. Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой анхны суурь мэдээллийг бид өнгөрсөн жил Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран хийсэн судалгааны үеэр цуглуулсан. Зарим тоо баримтуудаас дурдахад,
- Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редакцын бусад гишүүнийг айлгаж, дарамтлах ажил хэргийн шалтгаанаар утсаар тагнаж чагнах явдал нь эмэгтэй сэтгүүлчдэд илүү тохиолддог.
- Харин эрэгтэй сэтгүүлчдийн хувьд хүчний байгууллага болон өөрөөс нь хүчээр илүү хүмүүсээр айлгаж, дарамтлах явдал байдаг.
Өөрөөр хэлбэл, таван эмэгтэй сэтгүүлчийн нэгд өөрийнх нь эх сурвалж оройн цагаар хоолонд урих, хувийн чат үлдээх, утсаар ярих, болзоонд урих, сексийн санал тавих зэрэг бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гаргаж байсныг нь тогтоосон байна.
Ийм дарамтад өртөж байсан сэтгүүлч дунджаар дөрвөн удаа ийм байдалд орсон гэдэг нь их түгшүүртэй мэдээлэл. Мөн таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байсан” гэв.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа