Бусад
Алим дархлааны системд эерэг нөлөөтэй

Та толгой дотроо ямар ч хамаагүй жимсний талаар бод. Та нарын ихэнх нь алим жимсийг төсөөлсөн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Алим бол хүн бүрийн мэдэх энгийн нэгэн жимс юм шиг атлаа өөртөө антиоксидант, кали, A, E, B1, B2, B6, С зэрэг хүний биед нэн шаардлагатай бодисуудыг агуулдаг “шидэт” хүнс юм. “An apple a day keeps the doctor away” буюу “Өдөр бүр алим идэх нь эрүүл байхын үндэс гэсэн” зүйр цэцэн үг хүртэл байдаг шүү дээ. Тэгвэл алим идсэнээр бид бүхний биед гарах 5 эерэг өөрчлөлтийг мэдэж авцгаая!
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ
2-р хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй хүмүүсийн бие инсулин ялгаруулдаг боловч хангалттай хэмжээнд зохицуулж чаддаггүй. Харин алимны хальсанд агуулагддаг полифенол нь цусан дахь сахарын агууламжийг бууруулж, хэвийн түвшинд барьдаг байна. Иймд 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс алимыг өдөр бүр хэрэглэдэг. Мөн судалгаагаар өдөрт нэг алим иддэг хүн огт иддэггүй хүнтэй харьцуулахад 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх магадлал 28 хувиар бага байдаг нь тогтоогдсон.
ЭРҮҮЛ ШҮД
Алим нь хүчиллэг жимс тул таны амны хөндийг гэмтээх вий гэж санаа зовох хэрэггүй. Алимд агуулагддаг байгалийн гаралтай сахар нь амны хөндийд оршдог, биед сөрөг нөлөө үзүүлэхүйц хүчлүүдийг саармагжуулдаг. Мөн алим идэхэд шүлс хэвийн үеийнхээс ихээр ялгардаг бөгөөд ингэснээр амны хөндийд буй бактерийн хэмжээг багасгаж, шүдний өвчлөл үүсэхээс сэргийлдэг аж.
ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСАЛНА
Алим нь жингээ барих болон хасах үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой жимс юм. Дундаж хэмжээтэй алим (200 грамм) маш бага буюу ойролцоогоор 98 орчим калор агуулдаг байна. Мөн алиманд агуулагдах эслэг нь таны турах үйл явцыг дэмжээд өгнө л гэсэн үг.
ДАРХЛААГ ДЭМЖИНЭ
Алим нь мөн дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг. Улаан алим нь кверцетин гэх бодис агуулдаг бөгөөд энэхүү бодис нь биеийн дархлааг сайжруулдаг ажээ. 2015 онд Их Британид хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр алим иддэг хүн огт иддэггүй хүнтэй харьцуулахад астма болон амьсгалын замын халдварт өвчин тусах магадлал бага байгааг тогтоосон байдаг. Дээр дурдсанчлан алим нь эслэг ихтэй тул халдварын үед түгээмэл тохиолддог үрэвслийг бууруулдаг байна.
ЦУСАН ДАХЬ ХОЛЕСТРИНИЙГ ТОГТВОРЖУУЛНА
Алимд агуулагдах эслэг болон малийн хүчил нь холестеринийг хэвийн түвшинд барьж, цусны эргэлтийг сайжруулдаг. Холестериний хэмжээ ихэссэнээр зүрх, судасны өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг. Харин та алим идсэнээр энэ бүхнээс сэргийлэгдэх болно.
Эх сурвалж: Health Magazine

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа