Энтертайнмент
Чуй Жи-Ү 45 насандаа ээж боллоо
Өмнөд Солонгосын жүжигчин Чуй Жи-Ү энэ сарын 16-нд анхныхаа хүүхдийг төрүүллээ.
Түүний харьяалагддаг YG Entertainent агентлагаас “Чуй охинтой болсон. Ээж, охины биеийн байдал сайн байна. Баяр хүргэсэн хүн болгонд хариу талархал дэвшүүлж байна” гэж мэдээлсэн юм.
Чуй Жи-Ү-гийн гол дүрд нь тоглосон “Өвлийн хайрын дуу” кино Азид солонгос соёлын давлагаа үүсэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үнэлэгддэг бүтээл билээ.
Чуй Жи-Ү 2018 оны гуравдугаар сард хуримаа хийсэн. 2019 оны 12 дугаар сард бие давхар болсноо зарлаж байв. Жүжигчин бүсгүй ирэх зургаадугаар сарын 11-нд 45 нас хүрэх юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.