Connect with us

Эдийн засаг

Зоос банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар хэлэлцжээ

Нийтэлсэн

-

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, СТБЗ-ийн ажиллах дүрмийг шинэчлэн батлах тухай,  Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн төсөл, Зоос банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын талаар, Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх тухай, СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааны товыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СТБЗ-ийн ажиллах дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар шинэчлэн батлахаар тогтжээ.

Түүнчлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны дэд бүтцийг сайжруулж, шинэ цахим системээр дамжуулан арилжаалах асуудалтай танилцан Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив. СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааныг хоёрдугаар  сарын 19, тавдугаар сарын 14, есдүгээр сарын 10, арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товложээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Үндэсний Статистикийн Хороноос 2025 оны гуравдугаар сарын  орон сууцны үнийн мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.

​Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр  93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Нийгэм2 цаг өмнө

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Нийгэм2 цаг өмнө

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм2 цаг өмнө

Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025″ гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Улс төр2 цаг өмнө

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улс төр2 цаг өмнө

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо

Нийгэм2 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ

Нийгэм2 цаг өмнө

Ухрах үйлдэл хийх үедээ хүүхэд мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нийгэм3 цаг өмнө

Сүхбаатар дүүргийн XII хороонд шинээр баригдсан 166 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Нийгэм21 цаг өмнө

​Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Нийгэм21 цаг өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийгэм22 цаг өмнө

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийгэм22 цаг өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Энтертайнмент22 цаг өмнө

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Энтертайнмент22 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Улс төр22 цаг өмнө

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Улс төр22 цаг өмнө

Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Нийгэм23 цаг өмнө

ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

Нийгэм23 цаг өмнө

Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, эрчимжүүлэхийг анхааруулав

Нийгэм23 цаг өмнө

“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ

Нийгэм24 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Нийгэм24 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар бүсийн лавлагаа лаборатори ашиглалтад орууллаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийгэм1 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Хууль ёсны зөвшөөрөлгүйгээр хүний эд, эрхтэнийг авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заажээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 522 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Сав шим