БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргааны зүгээс тус хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаадын иргэдэд гамшгийн сангаас нэг удаагийн мөнгөн тусламж олгох төсвийн тодотголыг /2020.07.01/ баталжээ.
Уг ажилд одоогоор нийт 33 тэрбум воныг төсөвлөөд байгаа бөгөөд удахгүй хэрхэн хүртээх талаар шийдвэр гарна.
Тус улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гамшгийн үед гадаад улсын иргэнийг ялгаварлан гадуурхах ёсгүй хэмээн үзсэний үүднээс дээрх шийдвэрийг гаргасан аж.
Мөнгөн тусламж авах иргэдийг нэрс болон хэзээ олгох, нэг хүнд хэдий хэмжээний мөнгө олгох талаар тухайн иргэдийн визний нөхцөл, харьяалал зэргийг нарийвчлан судалж байж мэдээлнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Гэхдээ эхний байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, эсвэл хүүхэд нь тус улсын иргэн, тус улсын иргэнтэй гэр бүл болж байгаад салсан ч хүүхэдтэйгээ амьдардаг хүмүүс уг тусламжийг хүртэнэ гэж мэдээлж байна.
Эх сурвалж: KOREAHERALD