Долдугаар сарын 15-наас Орос улс коронавирусийн улмаас үйл ажиллагааг нь зогсоогоод байсан кинотеатруудаа нээхээр шийдвэрлэлээ. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хот, бус нутаг уг хугацааг урагшлуулж, бас хойшлуулж болох ажээ.
Үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаагийн дотор хуучин Зөвлөлтийн үеийн уламжлалаа сэргээж хэрэглэнэ” хэмээн кинотеатруудын “Москино” сүлжээний ерөнхий захирал Светлана Максимченко хэллээ.
Үзэгчид амны хаалттай, бээлийтэй байх бөгөөд хүн хоорондын суух зай нь 1,5 метр байх ажээ. Үүнээс гадна киноны сеансаа дуусгаад үзэгчдийг буцаад заал руу биш шууд гадагшаа гаргах зохицуулалтыг “Москино” сүлжээ хийхээр болжээ. “Нөхцөл байдалтай уялдан зарим нэг өвөрмөц арга хэмжээ авна. Тухайлбал, хуучин Зөвлөлтийн үед байсан шиг киногоо үзэж дуусаад үзэгчид гарах хаалгаар шууд кинотеатрын байраас гарахаар зохицуулж байна” хэмээн Светлана Максимченко хэллээ.
Халдвар тархахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд киноны тасалбарыг цахимжуулах, үйлчилгээний газраас көвхөн картаар тооцоо хийх зэрэг шаардлагыг бас тавих ажээ.