Нийгэм
Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-наас зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээллээ.
Мөн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.
Нийгэм
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.
Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Open Sky буюу нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.
Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Тус агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг.
Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг.
Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.
Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.
Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай.
Нийгэм
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Нийгэм
Өнөөдрөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлнэ
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Нийгэм23 цаг өмнө
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
СБД хос багана хуримын үйл ажиллагаа зохион байгуулав
-
Улс төр20 цаг өмнө
Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм
-
Энтертайнмент15 цаг өмнө
Хүүхэд, залуучуудын театр албан ёсоор нээгдлээ
-
Улс төр21 цаг өмнө
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
-
Улс төр15 цаг өмнө
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Өнөөдрөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа