Эдийн засаг
НОК хандиваар цугларсан мөнгөнөөс зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр худалдан авалт хийсэн

COVID-19 цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад “Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас мониторингийн /хяналтын/ төслийг эхлүүлээд буй.
Уг төслийн хүрээнд өмнө нь Онцгой байдлын ерөнхий газрын веб сайтын мэдээллийн хүрээнд хандивын мөнгөний зарцуулалтад дүн шинжилгээ хийхэд УИХ-ын сонгуульд хэрэглэх гэж 1.7 тэрбум төгрөгөөр амны хаалт худалдан авсан зэрэг мэдээллийн талаар танилцуулж байв.
Тэгвэл энэ удаа Нийслэлийн Онцгой Комисст мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цугларсан хандив, түүний зарцуулалтад хийсэн мониторингийн дүнг танилцууллаа.
Нийслэлийн Онцгой комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд нийслэлийн төрийн өмчит болон хувийн цэцэрлэг, сургуулиуд буюу нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цуглажээ.
Хандив өгсөн байгууллагуудыг ангилан харвал:
- Төрийн өмчийн 16 сургууль
- Хувийн 49 сургууль
- Улсын 169 цэцэрлэг
- Хувийн 98 цэцэрлэгийн хамт олон оролцжээ.
Дээрх байгууллагуудын хандив өгсөн дүнг хувиар авч үзвэл:
- Хувийн цэцэрлэг 30% буюу 68 сая төгрөг
- Улсын цэцэрлэг 29% буюу 113 сая төгрөг
- Улсын сургууль14% буюу 31.7 сая төгрөг,
- Хувийн сургууль 5% буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандивласан аж.
“СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭС АВСАН ХАНДИВ НЬ ЖИНХЭНЭ ХАНДИВ ХЭЛБЭРЭЭР АВСАН БУС АЛБАН ШААРДЛАГААР АВСАН БОЛОВ УУ ГЭХ ЭРГЭЛЗЭЭГ ТӨРҮҮЛСЭН”
“Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв “Гагцхүү яагаад төрийн болон төрийн бус сургууль цэцэрлэгүүд хандив өгөхөд идэвхийлэн оролцсон нь сонирхол татсан. Бид холбогдох эх сурвалжуудаас нь уг асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулгаас тодруулахад “Албан даалгавраар авсан болов уу” гэх хариултыг өгсөн. Бас хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн нярваас асуухад “Мэдэхгүй даргаас асуу” гээд, даргаас нь асуухад “Сайн мэдэхгүй. Албан бичиг ирсэн бил үү” гэх байдлаар хариултуудыг өгсөн.
Иймд сургууль, цэцэрлэгүүдээс авсан хандив нь жинхэнэ хандив хэлбэрээр авсан бус албан шаардлагаар авсан болов уу гэх эргэлзээг төрүүлсэн. Үнэн хэрэгтээ цэцэрлэг, сургуулийн багш ажилчид хамгийн их өр зээлтэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ асуудалд хяналттай хандах хэрэгтэй.
Мөн 21 сая төгрөгийн асуудал дээр гэхэд хандивын данснаас мөнгө нь гарахдаа А472 тоот захирамжаар гэсэн атлаа сайтад тавигдахгүй байна. Энэ нь ч бас эргэлзээ төрүүлж байгаа. Бид холбогдох хүмүүстэй яриад мэдээлэл авахаар оролдсон боловч өнөөдрийг хүртэл мэдээллээ явуулаагүй.
Мөн тэрбээр “Зарцуулсан мөнгөнүүдэд дүн шинжилгээ хийхэд хэд хэдэн асуудал байжээ. Үүнд,
- Нэг удаагийн амны хаалтын нэгжийн үнийг 700 төгрөгөөр тооцон худалдан авсан байсан. Энэ нь зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр тооцсон бөгөөд худалдан авалтын мэдээлэл ил тод биш байсан.
- Мөн N95 амны хаалтын нэгжийн үнийг 6,500 төгрөгөөр тооцсон байсан нь зах зээлийн үнээс хоёр дахин өндөр үнэ юм.
- Зайнаас халуун хэмжигчийн нэгжийн үнэ 200,000 төгрөг гэж тооцсон бас зах зээлийн үнэнээс өндөр байгаа ажиглагдсан.
Ингэж өндөр үнээр худалдан авалт хийж байгаа нь өөрөө асуудал.
Ерөнхийдөө НОК-т цугларсан хандив тусламжийн хөрөнгө, түүний зарцуулалтад мониторинг хийж үзэхэд доорх анхаарал татсан асуудлууд байна. Тухайлбал,
- Хандив, тусламжийн асуудлыг сайн дурын үндсэн дээр явуулж буй эсэхэд хяналт тавих механизмыг хэрэгжүүлэх, албан тоот явуулах, шахах байдлаар хандив татах асуудлыг анхааралдаа авах
- Хандив тусламжийн хөрөнгө түүний зарцуулалтыг иргэд олон нийтэд ил тод мэдээлэх
- Хандив тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, худалдан авалтыг хянах, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийх, тодорхой бүлэг мөнгө завших боломжийг олгохгүй байх хяналтын механизм ажиллуулах зэргээр энэ асуудлууд олон нийтийн анхааралд орох шаардлагатай байна” гэлээ.
КОВИД-19 цар тахлын үед Нийслэлийн Онцгой Комисст хандивласан мөнгөн хандив, зарцуулалтын мэдээлэл /“Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас авав/

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ