Эдийн засаг
184.3 сая хэрэглэгчтэй Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байна
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
Уулзалтад манай талаас ГХЯ болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын удирдлага, мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Оросын төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг зарчмын хувьд тохиролцож, хамтарсан судалгаа боловсруулах хүрээнд холбогдох мэдээллийг харилцан солилцох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэв.
Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын энэ үед дараагийн зөвлөлдөх хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байх нь зүйтэй хэмээн талууд санал нэгдэв.
ОХУ болон Беларусь, Казахстан, Киргиз, Арменийг багтаасан 184.3 сая хэрэглэгчтэй, гадаад худалдааны нэгдсэн бодлого, горим бүхий, гаалийн нэгдсэн зохицуулалттай Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь газар нутгийн хувьд ойр дөт, аж ахуйн уламжлалт харилцаа холбоотой энэ бүс нутагтай худалдааны алдагдлыг бууруулах, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болно.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьсан. Үүний үр дүнд Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжсэн шийдвэр гарсан.
Эх сурвалж: ГХЯ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.