Энтертайнмент
“Анна Каренина” жүжгийн нээлтэд оролцсон 72 настай Н.Сувдын залуу төрх олныг бишрүүллээ
Үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан “Анна Каренина” жүжиг энэ сарын 3-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ. Дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой зохиол хэмээн алдаршсан болоод ч тэр үү нээлтэд нь олон сайхан эмэгтэйчүүд ирсэн харагдана.
Тэдний дундаас эрхгүй онцгойрсон нэгэн эмэгтэй бол Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувд байлаа. Тэрээр өдгөө 72 настай ч дэлгэцнээ мөнхөрсөн ихэмсэг, үзэсгэлэнт дүр төрх нь одоо ч хэвээр үлджээ. Нээлтийн зургийг харсан үзэгчид жүжигчин Н.Сувдын биеэ авч яваа байдлыг гайхан, магтаж байлаа.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.