Connect with us

Эдийн засаг

Ц.Баярбат : 30 хувиа төлөөд 70 хувьд нь зээл авах журам өөрчлөгдөөгүй

Нийтэлсэн

-

Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод эрүүл орчинд амьдрах баталгааны нэг хэсэг нь цэвэр агаар. Утааны асуудал. Энэ асуудлыг шийдэх хамгийн дорвитой хувилбар бол мэдээж гэр хорооллынхноо орон сууцжуулах. Орон сууцны барилга баригдавч борлуулалт алга. Энэ бол эрэлт хэрэгцээнээсээ давсан нийлүүлэлт мэт харагдавч үнэн хэрэг дээрээ үнэлгээ болоод хэрэглэгч захиалагчийн худалдан авах чадвартай холбоотой дүр зураг. Өөрөөр хэлбэл орон сууцаар бүрэн хангагдсандаа биш эдийн засгийн чадавхиас шалтгаалж байна аа гэсэн үг.

2012-2016 оны хооронд АН олонхи болж, Эвслийн Засгийн газар байгуулаад иргэдээ Ипотекийн найман хувийн зээлд хамрах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ төсөл арга хэмжээ маш сайн үр дүнгээ өгснөөр найман хувийн зээлд хамрагдах боломжтой хэсэг нь үндсэндээ орон сууцтай болсон. Ингэж зах зээл хумигдсан учраас Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон буурууллаа.

  БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай Ипотекийн зээлийн шинэчилсэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 -Иргэд маань зургаан хувийн хүүтэй зээлийг хэр урт хугацаанд олгох бол гэдгийг их сонирхож байна. Яагаад гэвэл урьд нь иймэрхүү бага хувийн зээл олгож байсан ч их богинохон настай байсан удаатай?

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тавьсан. Түүний нэг нь ипотекийн зээлийн хүүг бууруулах. Нийгмийн даатгал төлдөг иргэдэд анх удаа орон сууц авахад нь 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгоно гэсэн зорилтыг багтаасан. Энэ зорилтыг хэрэгжүүлж байгаа алхам.  Тиймээс зээлийн хүү цаашид өснө гэсэн асуудал байхгүй. Аль ч засгийн үед иргэдэд аль болох хүү багатай зээл олгохыг зорьдог. Зөвхөн ипотекийн гэлтгүй бусад төрлийн зээлийн хүүг ч бууруулах бодлого барьж ирсэн. Монголбанк ч бодлогынхоо хүүг бууруулж байгаа.  2013 онд найман хувийн хүүтэй ипотекийн зээл гаргаж байхад Монголбанкны бодлогын хүү 12 хувь байсан. Гэтэл одоо мөнгөний бодлогын хүү найман хувь руу орж ирж байна.  Эдийн засаг, санхүү талаасаа харвал ипотекийн зээлийн хүү эргэж өсөх нөхцөл байдал үүсэхгүй гэсэн үг.

 – Зургаан хувийн хүүтэй болохоор энэ хөтөлбөрийн зээлийн эрэлт их байх нь мэдээж. Тэгэхээр энэ зээл хөтөлбөрийн маань эх үүсвэр хэр найдвартай байгаа бол?

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг аль болох нэмэгдүүлэх зорилго тавьдаг. Гэхдээ хэд хэдэн нөхцөлөөс нэмэгдэх эсэх нь хамаарч байдаг юм. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал байна. Коронавирусийн үед дэлхий нийтээрээ л эдийн засаг хүндэрчихсэн, төсөв мөнгө хүрэлцээгүй болсон. Ийм хүнд үед бид бодлогоо гаргаад, ипотекийн зээлийн хөтөлбөрөө боломжийн хэмжээнд авч явж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хөрөнгө оруулалт өсөөд ирвэл эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талдаа орон сууцны зах зээлээ  бас харах ёстой. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт гэдэг том хүчин зүйл бий. Энэ харьцааг зөв хадгалж явахгүй бол эргээд эдийн засгаа хямраах эрсдэлтэй. 2013 онд ипотекийн зээлийг бий болгоод, гэнэт их хэмжээний зээл иргэдэд олгож эхэлсэн. Гэтэл орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхээ болиод, үнэ нь өсчихсөн.  Тиймээс бүх талаас нь бодолцож үзэж, тооцож байж үе шаттайгаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх ёстой.

Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэдүүлэх талаас нь Засгийн газар бодлогоо гаргаад ажиллаж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хуримтлалын санг бий болгох талаар тусгаж өгсөн. Хуримтлалын санг бий болгож, тэр хөрөнгөө иргэдээ орон сууцаар хангахад зарцуулах юм. Энэ нь цаанаа нийгмийн даатгалынхаа тогтолцоотой уялдаатай байна. Хуримтлалын санд ямар эх үүсвэрээс хөрөнгө татах вэ гэдгийг ч тооцоод ажиллаж байгаа. Хэрвээ хуримтлалын сангаа бид байгуулчихбал тэндээ хөрөнгөө хуримтлуулаад ажиллах боломж бүрдэнэ. Одоо ипотекийн зээлд өгч байгаа хөрөнгийн эх үүсвэр нь Монголбанкных. Хоёрдугаарт, арилжааны банкууд бас өөрсдийнхөө эх үүсвэрээр зээл олгоно. Энэ хоёр эх үүсвэрээс зээлийг шийдээд, иргэддээ зургаан хувийн хүүтэйгээр олгоно. Энэ жилийн хувьд энэ чигээрээ л явна. Цаашид бусад эх үүсвэрүүдийг татах арга хэмжээ авна гэсэн зорилттой байна.

-Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 15-16 хувьтай байгаа. Гэтэл ипотекийн зээлийн хүү зургаан хувь байна. Банкууд өөрсдийнхөө эх үүсвэрээр ипотекийн зээл гаргахад зориулж Засгийн газраас хүүгийн татаас өгч байгаа юм уу?

-Өгөхгүй. Монголбанк арилжааны банкуудтайгаа гэрээ хийгээд, тохирч байгаа. Ипотекийн зээлийн найман хувийн хүүг зургаа болгож бууруулахын тулд бид маш их тооцоо, судалгаа хийсэн. Тэгж байж хүүг бууруулсан. Ямар зардлаа бууруулбал хүүг багасгаж болох вэ гэдэг бүх тооцоог хийсэн. Нөгөө талаар арилжааны банк гэдэг чинь ашгийн төлөө байгууллага. Бид банкуудыг ямар ч ашиггүй ажиллуулах алхам хийнэ гэж байхгүй. Ипотекийн зээлийн хүүг бууруулахын тулд бид Үнэт цаасжуулах купоны жигнэсэн дундаж хүүг нэг нэгж хувиар бууруулсан. Хоёрдугаарт, МИК-д хуримтлагдсан хөрөнгийн нөөцийн хэмжээг нэг нэгж хувиар бууруулах арга хэмжээ авсан. Ийм байдлаар хоёр хувиар хүү бууруулах боломжийг бүрдүүлсэн.

Зээл олгоход банк маш хүнд шалгуур тавьдаг гэх гомдол мэдээлэл их байна. Банкны урьдчилгааны  30 хувийг бууруулах боломж байгаа юу?  

-Энэ зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг банкны систем бий болгож байна. Тэр эх үүсвэрээ банкаар дамжуулан олгож байгаа. Тэгэхээр банкны дүрэм, журмын дагуу л зээлээ олгоно. Коронавирусийн халдвараас үүдээд банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Банкны салбар хямарвал аюултай шүү дээ. Тиймээс эрсдэлээ бууруулахын тулд банкууд нөхцөл, шаардлагаа тавьдаг. Ипотекийн зээлийн 97.7 хувь нь найдвартай гэдэг ангилалд багтаж байна. Ердөө л 2.3 хувь нь л чанаргүй зээл. Зээлдэгчдэд банкнаас тавьж байгаа нөхцөл шаардлага зөв учраас хамгийн найдвартай зээл болж байна шүү дээ. Зээл олгож байгаа банк болон авч байгаа иргэн хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол эдийн засгаа хямраах ч эрсдэлтэй. Хүн болгоны жишээ татаж ярьдаг Америкийн эдийн засгийн хямрал байна. Хэтэрхий хавтгайруулж зээл олгосноос болоод хямарчихсан. Тийм байдалд орохгүйн тулд банк шалгуураа дүрэм, журмынхаа дагуу тавих л ёстой. Тиймээс 30 хувиа төлөөд, 70 хувьд нь зээл ав гэсэн журам өөрчлөгдөөгүй.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон өөрчилж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаал бүхий журмаар дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:

-Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,

-Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан,

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,

-Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох,

-Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх,

Ийнхүү зээлийн хүүг бууруулснаар зээлдэгчийн орлогын доод хэмжээ 1,100,000 төгрөгөөс 900 мянган төгрөг болж буурч байгаа нь орон сууцны ипотекийн зээлд орлогын хэмжээ нь хүрдэггүй байсан иргэд зээл авахад дөхөм болж байна гэдгийг онцолжээ. Харин зургаан хувийн зээлд хамрагдахад хамтран зээлдэгчийн тухайд тавигдах шаардлагад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, хамтран зээлдэгчгүйгээр зээл авна гэдэг нь ташаа мэдээлэл аж.  

Өөрчлөгдсөн журмын дагуу 2020 оны аравдугаар сараас өмнө найман хувийн зээлээ төлсөн иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрхтэй юм.

 

Арилжааны банкууд зургаан хувийн зээл олгож эхэлсэн үү

Худалдаа хөгжлийн банк:

-Санхүүжилт орж ирээгүй байгаа учраас зээл олгогдож эхлээгүй. Өнөөдрийн байдлаар иргэдийн материалыг хүлээн авч байна. Ипотекийн зургаан хувийн зээлийг  олгож эхэлсэн нөхцөлд өмнө нь материалаа бүрдүүлж өгсөн, судалгаа  нь хийгдсэн иргэдэд олгоно.

Голомт банк:

-Өнөөдрийн байдлаар санхүүжилт орж ирээгүй байна. Тиймээс иргэдийн  материалыг хүлээн авахгүй байгаа. Санхүүжилт арваннэгдүгээр сарын эхээр  орж ирэх байх. Ипотекийн зургаан хувийн зээл олгох журам бол батлагдсан. Тухайлбал, зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх, хугацаа хэтэрсэн зээлгүй байх, тухайн байгууллагадаа  нэг жил ажилласан байх  шаардлагатай. Мөн байр авах  30 хувийн урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлсэн нь маш тодорхой байх ёстой. Зээлдэгчийн орлого нь хүрэхгүй байгаа тохиолдолд хамтран зээлдэгч  эсхүл  батлан даагч авч болно. Хэрэв зээлдэгчийн  цалин хангалттай өндөр, ипотекийн зургаан хувийн зээлийн шаардлагыг  биелүүлэхээр бол хамтран зээлдэгч шаардахгүй.

Хас банк:

-Эхний ээлжинд манай банкаар дамжуулан цалингаа авдаг харилцагч байгууллагуудын иргэдэд ипотекийн зээл өгч эхэлсэн.  Хэрэв шинээр манай харилцагч болж байгаа тохиолдолд ипотекийн зургаан хувийн зээл олгохгүй. Эхний ээлжид харилцагч байгууллагуудын хүмүүстээ зургаан хувийн зээл олгох бодлого баримталж байна.

Төрийн банк:

– Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхлэх талаар Монголбанкны шийдвэр  ирээгүй байна.

МОНГОЛБАНК 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАСАН

Санхүүжилт шилжиж ирээгүйгээс Хас банкнаас бусад нь зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхлээгүй байгаа гэх мэдээллийг өгсөн тул Монголбанктай холбогдсон юм. Тус банкнаас “Монголбанкнаас холбогдох шийдвэрүүд нь гараад, арилжааны банкуудад хүргүүлчихсэн. Санхүүжилтийн эх үүсвэрийг  нь ч шийдэж өгсөн. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Одоо төв банкнаас хамаарах зүйл байхгүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Гэхдээ хоёрхон заалтад л өөрчлөлт орсон. Тодруулбал, хуучин журамд ипотекийн зээлийн хүү  найман хувь байна гэж заасан байсан. Одоо зургаан  хувь болж өөрчлөгдсөн. Түүнээс гадна, амины орон сууцанд олгодог ипотекийн зээлийг Улаанбаатар хотын иргэдэд өгдөг болж байгаа юм. Өмнө нь зөвхөн аймаг, сумын түвшинд л олгодог байсан. Ийм л үндсэн хоёр өөрчлөлт орж байна. Бусад журмууд хэвээрээ байгаа, өөрчлөгдөөгүй” гэсэн хариуг өглөө.

Бодит байдалд төр засгийн шийдвэр хэрэгжих ёстой газраа буюу банкуудад ийм л байдалтай байна.

-Ипотекийн зургаан хувийн зээл авахад хамтран зээлдэг шаардахгүй гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгвөл?

-Би тэр мэдээллийг уншсан, харин хаанаас өгснийг мэдсэнгүй. Хамтран зээлдэгч гэдэг тухайн хүний орлого нь хангалттай, тэрийгээ нотолж чадах эсэхээс л хамаарна шүү дээ. Ипотекийн зээлийн журамд Зээлийн эргэн төлөлт нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр орлогоо нотлох л ёстой болно.  Хэрвээ таны цалин хангалттай өндөр, энэ шаардлагыг биелүүлэхээр бол хамтран зээлдэгч шаардахгүй байж болно.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, ипотекийн зээлийн 25 орчим хувийг орон нутагт олгохоор бодлого барьж байгаа. Мөн төрийн албан хаагчдад ипотекийн зээлийн эх үүсвэрийн 15 орчим хувийг зарцуулж, зээл олгоно гэсэн зохицуулалтыг барьж ажиллаж байна.

-Ипотекийн зээл авах гэхээр олддоггүй. Гэтэл зээл гаргаж өгнө гэх зэргээр арилжааны банкинд ажилладаг хүмүүс мөнгө төгрөг авдаг гэдэг хэл ам байдаг.  Зээлийн хүү зургаан хувь болохоор иргэд ипотекийн зээл авах нь бүр ч нэмэгдэнэ. Түүнийгээ дагаад арилжааны банкууд зээл олгохгүй байна, мөнгө төгрөг өгч байж зээлээ бүтээлээ гэх хэл ам улам нэмэгдэх байх. БХБЯ энэ чиглэлд Монголбанктай хамтраад хяналт тавих ажил хийх үү?

-Гарч байгаа гомдол, санал нь банкуудтай холбоотой байдаг. Тийм учраас Монголбанк голлон хариуцна. Монголбанкны зүгээс хэрвээ ийм асуудал байгаа бол мэдэгдээрэй гэдэг. Яагаад гэвэл Монголбанкнаас хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж байгаа. Засгийн газраас оролцож байгаа зүйл байхгүй. Хэрвээ Засгийн газар эх үүсвэрийн тодорхой хувийг гаргаж байгаа бол бид шалгаж, тогтоодог. Монголбанк, банкууд өөрсдөө гаргаж байгаа учраас олгосон мөнгийг нь зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг хянана, шалгана. Гэхдээ манайд ч бас энэ чиглэлээр ажилладаг бүтэц бий. Иргэд хандвал бид тодорхой хэмжээнд ажиллаж, шалгаж тогтоох боломжтой.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм60 минут өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр2 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг2 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм3 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм5 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм5 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм7 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг7 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм8 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр8 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим