Дэлхий дахинд
Орос дэлхийн хамгийн том алтны уурхайг Сибирт нээнэ
ОХУ-ын хамгийн том алт олборлогч Полюс сүүлийн үед 1244 гаруй тонн буюу 40 сая трой унци алтны нөөцтэй, 540 сая тонн хүдрийн нөөцтэй Сибирийн Сухой Лог орд газрыг 100 хувь эзэмшихээр шаргуу ажиллаж байгаагаа мэдэгджээ. Тэдний мэдээлж буйгаар огт хөндөгдөөгүй Сибирийн дээрх орд газар бол дэлхийд хамгийн томд орох аж. “2020 оны тавдугаар сарын 31-ний байдлаар тус орд газрын хүдрийн нөөцийг эхний ээлжинд дунджаар тонн тутамдаа 2.3 грамм алтны агууламжтай 540 сая тонн хэмээн тогтоосон. Энэ нь нийт алтны хэмжээ ойролцоогоор 40 сая унци гэсэн үг юм. Үүнээс үзэхэд Сухой Лог бол дэлхийн хамгийн том идэвхтэй алтны уурхай болох бүрэн боломжтой” хэмээн Полюсын гүйцэтгэх захирал Павел Грачев хэлжээ.
Грачевийн хэлснээр шинэ орд нь дэлхийн хоёр дахь хамгийн том алт олборлогч Полюсын ирээдүйг баталгаатай нөөцөөр тогтвортой болгож байгаа юм. Өмнө нь Полюс шинэ орд газрынхаа ихэнх хувийг эзэмшиж байгаад өнгөрсөн сард 128.2 сая ам доллараар үлдсэн 22 хувийг нь худалдаж авахаар болсон аж.
Полюс бол Красноярск, Иркутск, Магадан мужууд, Бүгд Найрамдах Саха улсуудад алт олборлодог Оросын хамгийн том, дэлхийн хоёр дахь том алт олборлогч компани юм. 2019 онд тус компани 2.8 сая унци алт олборлосон бөгөөд 2020 онд мөн хэмжээний олборлолт хийхээр төлөвлөжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө