Дэлхий дахинд
Хонконгийн идэвхтэн Тони Чуныг АНУ-ын консулын газрын ойролцоо баривчилжээ
Хонконгийн ардчиллын идэвхтэн Тони Чуныг АНУ-ын консулын газрын ойролцоо энгийн хувцасласан цагдаа нар баривчилжээ. Тони Чун өчигдөр /2020.10.27/ АНУ-ын консулын газарт орогнол хүсэхээр төлөвлөж байсан хэмээн Их Британи дахь “Хонконгийн найзууд” идэвхтэн бүлэглэл мэдэгдсэн байна. Гэсэн ч цагдаа нар түүнийг баривчилжээ.
19 настай Чун үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу баривчлагдсан анхны олон нийтийн зүтгэлтэн байсан юм. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард баталсан.
Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалттай хууль юм. Энэхүү хуулийг Тони Чун идэвхтэй эсэргүүцэж байсан ба Хонконгоос дүрвэн гараад байжээ.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө