Дэлхий дахинд
Трампын сурталчилгааны үеэр иргэний нислэгийг F-16 байлдааны онгоцоор хөөжээ
АНУ-ын Аризонад нисэхийг хориглосон бүсэд үл мэдэгдэх нисэх онгоц нэвтрэн орж ирсэн тул тус улсын нисэх хүчин F-16 сөнөөгч онгоцоо хөөргөж яаралтай арга хэмжээ авчээ. Тухайн бүсэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сурталчилгаагаа явуулж байсан учраас аюулгүй байдлын үүднээс нисэхийг хориглосон бүс тогтоогоод байжээ.
Болсон явдлын тухай умард Америкийн агаарын батлан хамгаалах командлал өчигдөр/2020.10.28/ орой хэд хэдэн жиргээ бичин мэдээлсэн байна. Тэд “Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэний агаарын тээврийн онгоц газартай огт холбоо тогтоолгүйгээр нисэхийг хориглосон бүсэд шалтгаангүй нэвтэрсэн тул сануулга өгөх, шинжих зорилгоор F-16 сөнөөгч онгоцыг хөөргөлөө. Дүрэм зөрчсөн нисэх онгоц F-16 онгоцны харвасан утаат дохиог үзээд сая нэг радио холбоогоо асааж, хориотой бүсээс буцаад гарч одсон” хэмээн бичжээ.
Дээрх үйл явдал цэргийнхнийг багагүй сандаргасан бол Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг өөрт нь зориулж бэлдсэн шоу хэмээн бодож байжээ.
Тэрбээр F-16 онгоцны сануулгын дохиог хараад “Тэрийг хараач! Хараарай! Тэд Ерөнхийлөгчид зориулж бяцхан үзүүлбэр үзүүлж байна. Худлаа мэдээ тараадаг хэвлэлийнхэн үүнийг бичиж авсан болов уу? Тэд хэзээ ч сайн зүйлийн тухай мэдээлэхгүй л дээ” хэмээн хэлж хөөрсөн олны “АНУ! АНУ!” хэмээн уухайлахыг тасалдуулжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө