Дэлхий дахинд
78 настай И Мён Бакийг 17 жил шоронд хорино
Өмнөд Солонгосын Дээд шүүх тус улсын 17 дахь Ерөнхийлөгч И Мён Бакт оноосон 17 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэрийг өнөөдөр /2020.10.29/ гаргажээ. Түүнийг авлига авсан, бусдын хөрөнгийг завшсан хэмээн буруутгаж энэ оны хоёрдугаар сард 17 жил шоронд хорих ял, 13 тэрбум воны торгууль, мөн 5,7 тэрбум воны нөхөн төлбөрийг улсад төлөх шийтгэл оноосон байв. Өдгөө 78 настай тэрбээр 2008-2013 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан юм.
И Мён Бак нь Ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, авто машины сэлбэг хэрэгслийн DAS компанийн өмчийг завшсан, “Samsung Electronics” компаниас хахууль авсан зэрэг 16 зүйл ангиар буруутгагдсан.
Тэрбээр анх 2018 оны гуравдугаар сарын 22-нд авлига, хахуулийн хэргээр шүүхэд дуудагдаж, 15 жил хорих ял авсан ч өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан байв. Ийнхүү тэрбээр Дээд шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн шоронд ялаа эдлэх болж байна.
Эх сурвалж: KOREATIMES
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө