Дэлхий дахинд
ОХУ: Цэргийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нэмэх санал гаргажээ
Насанд хүрээгүй дүү нарынхаа албан ёсны асран хамгаалагч бол цэргийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн нэмэлтийг холбогдох хуульд нэмснийг ОХУ-ын Төрийн Дума хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан байна.
Хуульд оруулсан нэмэлтээр 16 хүртэлх насны хүүхдээ ганцаараа өсгөдөг, гэр бүлийн өвчтэй гишүүнээ асран халамжилдаг /эцэг эх, эхнэр, ах эгч, дүү, өвөө, эмээ/, нэг эцэг эхийн насанд хүрээгүй дүүгээ асардаг бол цэргийн албанаас түр чөлөөлөгдөж болох ажээ.
Өмнө байсан хуулиар ганцаараа хүүхдүүдээ өсгөдөг, бага насны 2-3 хүүхэдтэй, гурав хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, эхнэр нь жирэмсний 26 долоо хоногоос дээш байгаа бол цэргийн албанаас түр чөлөөлж байжээ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө