Дэлхий дахинд
Байден: Трампыг халж, Фаучи эмчийг ажилд авна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Ерөнхийлөгч Дональд Трампын илтгэл дээрээ Фаучи эмчийг ажлаас нь хална хэмээн хэлсэнд хариу болгож, сонгуульд ялбал Фаучи эмчийг ажилд авахаа мэдэгджээ.
Тэрбээр “Трамп цагаан ордноос мэдэгдэл хийж байхдаа Фаучи эмчийг ажлаас нь хална хэмээж байхыг сонслоо. Ард иргэд “Фаучи эмчийг хал” хэмээн орилж, Трамп харин түүнийг сонгуулийн дараа хална хэмээж байна. Тэгвэл надад арай дээр санаа байна. Надад саналаа өг. Тэгвэл бид Дональд Трампыг ажлаас нь халж, Фаучи эмчийг ажилд авах болно” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр твиттер дээрээ “Бидэнд Фаучи эмч гэх мэт мэргэжилтнүүдээ сонсдог Ерөнхийлөгч хэрэгтэй” хэмээн бичсэн байна.
Байден өмнө нь ч хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал цаашид Фаучи эмчтэй хамтарч ажиллана гэдгээ амлаж байсан билээ. Түүний энэхүү амлалт олон нийтийн сүлжээнд дэмжигчдийнх нь талархлыг хүлээж байгаа бол өрсөлдөгч намынхан харин тоглоом шоглоом хийж байгаа аж. Жишээлбэл, консерватив зохиолч Бен Шарпио твиттер дээрээ “Тэгвэл зүгээр л Фаучиг сонгочихъё лдоо” хэмээн хошигносон гэнэ. Харин Берни Сандерс твитер дээрээ “Трампыг хал. Фаучиг үлдээ. Маскаа зүү. Шинжлэх ухааныг эсэргүүцэхээ боль. Сонго! сонго! сонго!” хэмээн жиргэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө