Дэлхий дахинд
Австрийн эрх баригчид Вена дахь халдлагын цаана исламын шашны террорист бүлэг байгаа гэв
Өчигдөр /2020.11.02/ Австрийн Вена хотын төв хэсэгт болсон халдлагын цаана исламын шашны террорист бүлэг байгаа хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдээллээ. Тэрээр “Австри улс 75 жилийн турш ардчилал, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг хүндэтгэсээр ирсэн. Энэхүү халдлага бидний үнэт зүйлийн эсрэг гутаан доромжилсон үйлдэл боллоо. Бид үүнтэй хатуу тэмцэх болно” гэжээ.
Халдлага хэдий сүмийн ойролцоо гарсан ч эрх баригчид шашны террорист бүлэгтэй ямар нэгэн байдлаар холбоогүй хэмээн мэдээлж байсан юм. Халдлагын улмаас өчигдөр нэг хүн газар дээрээ амиа алдсан ч энэ тоо тав болоод байна. Учир нь шархадсан 15 хүний долоогийнх нь биеийн байдал тун хүнд байдалтай байсан юм. Түүнчлэн шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан байгаа аж.
Халдлагын дараа цагдаа нар хотын төвийн ихэнх хэсгийг шөнийн дотор битүүмжилж, олон нийтийг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, хөрш орнууд хүртэл хилийн хамгаалалтаа чангатгаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө